1. Биеийн халуун: Хүний биеийн халуун 36-37℃ байвал хэвийн үзүүлэлт юм, хэрэв энэ хэмжээнээс дээшлэх юм уу буурах юм бол хэвийн бус байдалд орно. Биеийн халуун буурах байдал нь өндөр настан буюу бие сул, урт хугацаагаар шим тэжээл дутагдсан хүмүүс тэрчлэн бамбай булчирхайн чадавх нь буурсан, шооконд амархан ордог хүмүүст илэрдэг байна.
2. Судасны лугшилт: Насанд хүрэгсдийн судас нь минут бүр 60-100 удаа лугшиж байвал бие хэвийн байдалдаа байна гэсэн үг. Хэрэв цохилт нь хэтэрхий түргэн, хэтэрхий удаан юм уу лугших ядцдаа гэнэт зогсох, хааяа чанга, хааяа сул болох зэргээр тэнцвэр алдагдан хэвийн бус байдал илрэх юм бол зүрх чинь эрүүл биш байгаа хэрэг мөн. Хөгшин хүний зүрхний цохилт нь удаавтар байдаг, гэвч минут бүр 55 удаагаас буурах юм бол хэвийн бус байдалд орох болно. Хэрэв жирийн цагт удаавтар байснаасаа гэнэт 80-90 удаад хүрвэл өвчин эмгэгт нэрвэгдэж байж болзошгүй юм, энэ үед болгоомжтой байх буюу эмчид хандах хэрэгтэй.
3. Амьсгаа: Эрүүл хүний амьсгаа нам тайван, жигд хэмнэлтэй байдаг бөгөөд ойролцоогоор минут бүр 15 удаа амьсгалдаг. Хэрэв амьсгалын хэмнэл алдагдах юм уу цээж бөглөрөх, амьсгаа цухалдах зэрэг хэвийн бус байдал илэрвэл даруйхан эмчид хандах хэрэгтэй. Өвгөд өтгөсүүдийн уушигны чадавх нь сул байдаг болохоор хөдөлгөөн хийсний дараа амьсгаа давахцдаг боловч жаахан амсхийсний дараа тун амархан хэвийн байдалдаа ордог, үүнийг өвчний илрэл гэж үзэж болохгүй.
4. Цусны даралт: Насанд хүрэгсдийн цусны даралт нь жирийн байдалд 140/80mmHg байдаг. Өндөр настай хүмүүсийн даралт харьцангуй өндөр байдаг боловч 160 mmHg-аас давах юм бол өвчний байдал гарсан ч эс гарсан ч эм уух хэрэгтэй.
5. Биеийн жин: Урт хугацаагаар биеийн жин их нэмэгдэхгүй байх нь эрүүл чийрэг байгаагийн нэг үзүүлэлт юм. Огцом турах нь чихрийн шижин өвчин, өмөн үү, ходоод, гэдэс, элэгний өвчинтэй холбоотой байж болзошгүй юм. Цэвэрших насны эмэгтэйчүүд таргалах цагтаа таргалахгүй бол бас өвчний илрэл гэж үзэж болох юм.
6. Хоол унд: Насанд хүрэгсэд өдөр бүр 500 грамм хоол идэж, хөгшин хүн 350 грамм-аас хэтрүүлэхгүй байвал хамгийн тохиромтой. Хэт их идэх болон хэт бага идэх нь цөмөөрөө хүний биеийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байна.
7. Өтгөн мөр гаргах: Эрүүл хүн өдөр бүр юм уу өнжөөд нэг удаа шаравтар өнгөтэй, өтгөрч биет болсон өтгөн мөр гаргах нь хэвийн байдалтай байна гэсэн үг. Бага идэж, цөөн хөдөлдөг өндөр настнууд 2-3 хоногт нэг удаа өтгөн гаргах нь сонин биш. Өтгөн мөрийн өтгөн шингэн, өнгө байдал, хэлбэр маягаар нь нугалаа гэдэс өвчинтэй байх эсхийг мэдэж болдог.
8. Шингэн мөр гаргах: Насанд хүрэгсэд өдөр бүр 1-2 литр орчим шээс гадагшлуулж, 2-4 цаг болоод нэг удаа шээх нь бие махбодь эрүүл байгаад тооцогдоно. Хэвийн байдалд хүний шээс тунгалаг, цагаан шар өнгөтэй байдаг. Хэрэв шээсний өнгө өөртөж, шээх удаа олширч, шээх үе өвдөх байдал мэдэгдвэл хэвийн бус болж байгаад тооцогдоно, ийм байдал илэрвэл нэн даруй эмчид хандах хэрэгтэй.
9. Унтах: Насанд хүрэгсэд өдөр бүр 6-8 цаг унтах хэрэгтэй, настан буурлууд үддээ жаахан унтах сайн.
10. Сэтгэл санаа: Эрүүл хүмүүс сэтгэл баян, үйл хөдөлгөөн түргэн шаламгай, хөгжөөнтэй амьдрах өөдрөг сэтгэлтэй байх хэрэгтэй.\Л.Буянтогтох орчуулав\
|