Бүртгэлээр, өнөө дэлхийд хятад хэл сурч байгаа хүн давхчсан тоогоор 30 саяд хүрсэн байна. 2005 оны 7-р сараас нааш, Күнзийн сургууль хөгжөөд 140 гаруйд хүрч, 50 гаруй улс орон бүс нутгийг хамарсан байна.
Дэлхий дахины ард түмэн Хятадад нэн гүн зугаан сонирхолтой болж, Күнзийн дээд сургуулийн ерөнхий төвийг байгууллаж байгаа нь маш чухал арга хэмжээ болно гэж Австралиас Хятадад суугаа элчин сайд хэлсэн байна.Тэрээр бусад зарим орноос Хятадад суугаа элчин сайдтай хамтаар Күнзийн дээд сургуулийн ерөнхий төвийн доторх засварын төлөвлөгөөг сонирхож байлаа. Зургийн үзэмрээс хүмүүс удалгүй албан ёсоор ашиглалтад орох ерөнхий төвийг ашиглан хамгийн орчин үеийн техникийн хэлбэрээр хятад хэл болон соёлыг хүлээн авч болохыг ойлгосон байна.
Бээжин их сургуулийн захирал Шүй Зэ-хун Бээжин их сургуулийн гадаад орны сургуулиудтай Күнзийн дээд сургууль байгууллах явцдаа, дэлхий дахин Хятадыг ойлгох шаардалгатай, Күнзийн дээд сургууль Хятадын үндэстний шилдэг соёл болон дэлхийн тэргүүний соёлын үр бүтээлийн солилцоонд тус дөхөм үзүүлсэн гэдгийг ойлгож мэдсэн байна гэжээ.
Төлөвлөгөөний дагуу, 2010 он гэхэд, дэлхийд 500 гаруй Күнзийн дээд сургууль болон Күнзийн хичээлийн тангимыг байгуулах юм байна. 1 2
|