• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-25 20:19:32    
Хятад хэл сурах тухай

Хятадын Олон Улсын Радио

     Сайн байна уу? Эрхэм хүндэт сүлжээ хэрэглэгч анд нөхөд өө, Монголын сайхан орондоо тав тухтай хаваржиж байна уу? Хаврын налгар сайхан энэ улиралд Хятадад 12-р ангиа төгссөн маш олон сурагчид их дээд сургуульд шалгуулахаар нэр бүртгүүлэх ба шалгалт өгөхөөр ид бэлтгэж байгаа шүү дээ. Монгол улсад ч одоо яр хугацаа эцсийн шалгалтын цаг болж, оюутан сурагчид бүгд л төгсөх шалгалтаа өгөөд анги дэвших юм уу, аль эсвэл их сургаальд шалгуулах гэж байгаа даа. Бас зарим нь аль нэг улс орныг чиглэн гадаадад сурахаар явах гэж эцэг эх найз нөхөд багш нараасаа зөвлөмж авч байгаа нь байх.

     Одоо Монгол улсын зарим сурагч залуус Хятад оронд ирж хятад хэл сурах сонирхолтой болж байгаа нь үнэн, бас энэ талаар биднээс зөвлөгөө авсан захидал имэйл ирүүлдэг байна. Тэдгээр хүмүүст зөвлөгөө өгөх зорилгоор энэ булангаа танд хятад оронд ирж хятад хэл сурах талаар ярихаар бэлтгэсэн юм. Танд бага ч гэсэн тус нэмэр болоосой гэж бодож байна.

     Хятад хэл сурах нь маш олон гадаадын оюутнуудын Хятад улсад ирж сурахын зорилго болно. Одоогийн байдлаар, Хятад улсад ирж сурч байгаа гадаадын оюутнуудын 60 гаруй хувий хүн нь хятад хэл сурч байна. Хятад улсад хятад хэл сурахад их уян хатан байдаг. Хэдэн сараар сурч болно, хэдэн долоо хоногын курс дамжаанд ч сурч болно. Бас 4 жилийн хугацаатай үндсэн ангид хамрагдан сурч ч болно. Манай орон гадаадын оюутнуудад өөрт нь маш зориулалттай сурах бичиг редакторлан бичиж, сургуулиуд нь оюутнуудын адил бус хэр хэмжээг үндэслэн, хоёр хэлээр юмуу, ганц хятад хэлээр хичээлдэг байна.

     Хятадад ирж хятад хэл сурахад олонх байдалд их сургуульд явагдаж байна. Одоогийн байдлаар, Хятадад нийт 300 гаруй их дээд сургууль гадаадын оюутан элсүүлэн хятад хэл сургаж байна. Ийм болохоор оюутан сурагчид өөрийн байдлаа үндэслэн холбогдох сургуультай шууд харилцаж болно.

     Хятад улс 1992 оноос эхлэн хятад хэлний түвшин тогтоох шалгалт хэрэгжүүлж ирсэн юм. Энэ шалгалт нь оюутнуудын хятад хэлний түвшнийг тогтоох олон дэс зэрэглэлтэй байдаг. Ийм шалгалт нь Хятад улсад төдийгүй дэлхийн гучиад улс орон болон бүс нутагт шалгалтын хэдэн арван цэг ажиллуулаад байгаа юм. \Номин бэлтгэв\