Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Районы умард хилийн боомт хот--Эрээн хотыхон коксжсон сайн чанарын нүүрсийг саяхан Монгол улсаас импортоор оруулсан байна. Энэ нь Хятад улс 2003 оноос Монгол улсаас нүүрс импортоор оруулж эхэлснээс нааш коксжсон сайн чанарын нүүрсийг анх удаагаа Монгол улсаас оруулж байгаа болно.
Хятад улс бол дэлхий дээр коксжсон нүүрс үйлдвэрлэдэг гол орнуудын нэг нь болох бөгөөд үйдвэрлэлийн хэмжээ нь дэлхийн эрэлт хэрэгцээний нийт хэмжээний 56 хувиас дээшихийг эзэлж байдаг юм. Сүүлийн жилүүдэд Хятадын дотоодод ган материалын үйлдвэрлэл ихээр хөгжсөнөөр, коксжсон нүүрсний хангалт хүрэлцэхгүй болсон байна. Хятад улс Монгол улсаас коксжсон нүүрс импортоор оруулж байгаа нь Хятад улсын дотоодод эрчим хүч дутагдаж байгаа байдлыг зохих хэмжээнд намжаах болно. \О.Дарамбазар орчуулав.\
|