• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-25 18:54:34    
Ямар мэргэжилтэй болох вэ?

CRI

      Хаврын нарлаг өдрүүд үргэлжилж байна. Харин сургуулиа төгсч мэргэжлийн сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэж байгаа дүү нарын хувьд хамгийн сэтгэл түгшээсэн, завгүй, хариуцлагатай, эгзэгтэй өдрүүд өнгөрч байгаа. Энэ байдал Бээжин хотод ч ялгаагүй бололтой. Энэ удаагийн нэвтрүүлгээрээ Номиннарс бид 2 Бээжин хотын элсэлтийн шалгалтын талаар ярилцах гэж байна.

      -Танай охин Шүэ Шан энэ жил шалгуурахаар бэлтгэж байгаа. Урлагийн чиглэлээр шалгуулна гэсэн байхаа?

      -Тиймээ, миний охин 12 дугаар ангиа дүүргэсэн үеийнхнийхээ нэгэн адилаар их сугуулийн элсэлтийн шалгалтад орохоор зайгүй бэлтгэж байна. Зураг урлалын чиглэлээр шалгуулах юм. Урлагийн чиглэлээр мэргэших хүсэлтэй хүүхдүүдийн тоо жилээс жилд нэмэгдэхийн хирээр өрсөлдөөн ч улам ширүүсч байна даа.

      - Манайд бол урлагийн мэргэжлийн сургуулиуд элсэлтээ нилээн эрт авдаг?

      -Энд мөн адил 2 үе шаттай явагдана. Эхний шатны шалгалт 2,3,4 дүгээр сард явагддаг, энэ шалгалтын дүнд хүүхэд урлагийн мэргэжлээр суралцах зөвшөөрөл авдаг гэсэн үг. Урлагийн сургуулиуд тухайн жилд авах элсэлтийнхээ тоог зарлана, эндээс хүүхдүүд харж байгаад өөрийн хир хэмжээнд тааруулан элсэх боломжтой сургуулиудаа сонгож нэрээ мэдүүлнэ. Эхний шатны шалгалтаар ерөнхийдөө авъяас чадварынхаа түвшинг тогтоолгодог гэх юмуу даа.

      -Ямар шалгалтууд өгөх вэ?

      -Элсэх мэргэжлээсээ болно. Шүэ Шан гэхэд уран зургийн мэргэжлээр шалгуулсан, 1-рт, хар цагаан зураг, 2-рт, будагтай зураг, 3-рт, зохиомжит зураг гэсэн 3 шалгалтыг 3 өдөр дараалан өгсөн. Үүний дүнд мэргэжлийн хичээлийн оноогоо цуглуулсан байгаа. Дараагийн шатны шалгалт нь 6 дугаар сард бүх улс даяар болох шалгалттай зэрэг эхэлдэг ерөнхий эрдмийн шалгалтууд юм. Ингээд мэргэжлийн хичээлийн оноо, ерөнхий эдмийн шалгалтын оноо 2-ын нийлбэр онооны дүнгээр элсэх сургуулиа сонгоно гэсэн үг. Ихэнх сургуулиуд онооны дүнг 50, 50%-иар бодож тооцдог. Мэргэжлийн хичээлийн шалгалтын дүнг 60%-иар бодож тооцдог сургууль ч бий.

      -Эхний шатны шалгалтад орохдоо олон сургууль сонгох боломжтой юу? Шүэ Шан хэдэн сургуульд шалгалт өгсөн бэ?

      -Тиймээ боломжтой. Шүэ Шан 5 сургууль сонгож шалгуулсан. Нэг найз нь бүр 10-г сонгож шалгууллаа гэж байсан. Сургууль бүр элсэлтийнхээ тоог зарлачихдаг болохоор оноо нь тухайн сургуулийн элсэлтийн тоонд багтахаар тооцож зөв сонгож шалгуулах явдал бас чухал. Шү Шан одоогоор сонгосон 5 сургуулийнхаа 4-т нь тэнцээд байгаа.

      -Ер нь хятадын нийт төгсөгчдийн хичнээн хувь нь урлагийн мэргэжлээр шалгуулдаг юм бэ?

      -30% нь гэсэн тооцоо байдаг юм билээ. Жишээ нь Тянжиний Уран зургийн Их сургууль гэж маш олон нэртэй зураачдыг төрүүлсэн нэлээн алдартай сургууль байдаг. Энэ сургуульд зөвхөн Гирин мужаас гэхэд 6000 хүүхэд элсэхээр нэрээ мэдүүлсэн байна. Тус сургууль 2007 онд нийтдээ 760 оюутан элсүүлэхээр зарласан байгаа. Эндээс урлагийн сургуульд элсэхэд ямар их өрсөлдөөнтэй болсныг ойлгож болно.

      -Хүүхдүүд энэ өрсөлдөөнд маш их бэлтгэдэг байхдаа?

      -Энэ жил шалгуулахаар бэлтгэж байгаа хүүхдүүд үнэхээр завгүй давтаж байгаа. Хичээлийн гадуур сургалт дамжаануудад ч их явна. Гэхдээ Боловсролын яамнаас хүүхдүүдэд үзүүлж буй хэт ачаалал, дарамтыг хөнгөлөх үүднээс хичээлээс гадуурх давтлага, сургалтын ангиудыг сүүлийн жилүүдэд маш их хязгаарлаж ирсэн. Уг нь ийм сургалт, дамжаа олноор хичээллэдэг байсан юм. Үнэндээ 1 л оноо илүү авахад хичнээн мянган хүүхдийг ардаа орхиж, 1 л оноо дутуу авахад хичнээн мянган хүүхдийн ард орчихдог болохоор өрсөлдөөн их л дээ.

      -Оноо будлиантуулах, тест задрах зэрэг зөрчлүүд гардаг уу?

      -Тийм зөрчил бол бараг байхгүй байхаа. Эцэг эхийн, ард иргэдийн гээд давхар давхар маш хатуу хяналтууд бий. Өнгөрсөн жил Их сургуульд хамт сурч байсан нэг найз маань өөр мужаас манайхаар дайрч Хөх хот руугаа буцсан юм. Тэгтэл Их сургуулийн элсэлтийн тест боловсруулах багш нарын бүрэлдэхүүнд орж ажилласан юм байна. Тэднийг шалгалтаас бүр өмнө гэнэт дуудаж өөр мужид аваачиж ажиллуулдаг гэнэ. Ийш тийшээ утсаар ч яриулахгүй. Ингээд элсэлтийн шалгалт өнгөрснөөс бүр хойно сая хариулна. Мөн шалгалтын ажлын сэдэв бүрийг өөр өөр багшаар засуулна. Жишээ нь зөвхөн хэлбичгийн хичээл гэхэд 30, 40 сэдэвтэй тэгэхээр 30, 40 багш дамжуулж засна гэсэн үг. Хүүхдүүдийг кодлох арга маш нарийн гээд ер нь л будлиан гарах магадлал бага даа. Эцэг эхчүүд энэ талаар харьцангуй тайван, итгэлтэй байдаг шүү.

      - Орчин үед хятад хүүхдүүд ямар мэргэжлийг түлхүү сонгож байгаа вэ?

      -Эдийн засаг, худалдаа, олон улсын худалдааны мэргэжлийг байнга л өндөр хувьтай сонгодог. Мөн сүүлийн жилүүдэд мэдээллийн технолог, харилцаа холбоо, байгаль хамгаалалт, техник технологийн мэргэжлийг сонгох явдал улам нэмэгдсээр байна. Бас түрүүний бидний ярьсан урлаг, урлалын мэргэжлээр элсэгчдийн тоо ч нэмэгдсээр байгаа тооцоо бий. Гэрийн интерьер, тайз заслууд, гоо сайхан гээд урлаг, урлалтай холбоотой мэргэжлүүд ч улам нарийсч эрэлт ихтэй болохын зэрэгцээ элсэгчдийн тоо ч нэмэгдэж байна.

      -Ингээд шалгалт хаяанд ирээд үүд тогшиж байгаа энэ өдрүүдэд завшүй бэлтгэж байгаа залуус дүү нартаа амжилт хүсье. Цаг нараа сайхан тааруулж сайн бэлдээрэй. Үүгээр Харийн хүний нүдээр буланг өндөрлье.