• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-25 18:56:11    
Урт эвэртэй мио үндэстэн

CRI

      Хятадын баруун өмнөд нутгийн Гүй Жөү мужийн Со Га шянд Мио үндэстний нэг салбар болох Урт эвэртэй миочууд амьдарч байдаг. Урт эвэртэй миочууд дөрвөн мянгахан хүн амтай, хүйтэн уур амьсгалтай өндөр уулан дээр амьдардаг тул одоогийн хүмүүс тэднийг балар эртний аймаг бүлэг гэж үздэг. Манай сурвалжлагч саяхан Со Га шянгийн Лүн Га тосгонд хүрч Урт эвэртэй миочуудын амьдралтай танилцсан юм.

      Биднийг алсаас ирлээ гэж дуулаад үндэстний өмсгөлтэй охид залуус угтан ирж дарс барьж мэндчилэв. Орон нутгийн заншил ёсоор ирсэн зочин гурван хундага дарс уусны дараа тосгонд морилон саатна. Ууж чадахгүй хүн амссан ч болно гэж бараа болж яваа нутгийн хүн хэлж өглөө.

      Лүн Га тосгоны эмэгтэйчүүд урт үсээ модоор хийсэн эврийг тойруулан боосныг харлаа. Үүнээс болж урт эвэртэй миочүүд гэж нэрлэх болсон гэнэ. Юуны учир эврээр толгойн зүүлт болгосон вэ? гэж сонирхоход миочуудын түүх соёлын талаар нилээд өргөн мэдлэгтэй шянгийн дарга Мө Хүйшюй танилцуулж хэлэхдээ,

      Үйлдвэрлэлээ гол нь үхэрт түшгэлдэг болохоор эвэр нь нэг зүйлийн шүтээн болсон гэсэн хэллэг байдаг. Урьд нь миочууд энэ газар ан агнуур хийж амьдардаг байсан болохоор биеэ хамгаалахын тулд буга зэрэг эвэртэй амьтныг дууриан эвэр зүүх болсон гэдэг яриа ч байдаг гэжээ.

      Шюн Жизай гэдэг бүсгүй танилцуулж хэлэхдээ, эмэгтэйчүүд өглөө бүр үсээ янзлахад унасан үсээ түүж аваад утааар боогоод хадгалах бөгөөд охиноо мордуулахад гоёлын зүйл болгон өгдөг. Үеэс үе урамжилдаг болохоор эмэгтэйчүүд үс ихтэй болдог, энэ бол ээжийн энэрэл хайрыг элэг зүрхтэйгээ холбож байгааг илтгэж байгаа юм гэжээ.

      Эвэртэй мио эмэгтэйчүүдийн үсний зүүлтийг харъя гэсэн сурвалжлагчийн хүсэлтээр орон нутгийн мио үндэстний бүсгүй гэзэг гөрж үс боох үзүүлэг хийсэн байна. Тэдний үс янзлах нь маш хурдан шаламгай байсан ч бүх явц нь 40 минут цаг орсон байна. Мио үндэстний бүсгүйн үс янзлах үеийн уяхан зөөлөн эвтэй сайхан хөдөлгөөн бишүүрхэн инээмсэглэсэн царай нь яг л үзэсгэлэнт зураг мэт сайхан харагдаж байлаа гэж сурвалжлагч дүрлэн хэлж билээ.

      Лүн Га тосгоны байшин барилга нь эгц налуу өвсөн оройтой юм. Налуу байдаг нь борооны ус урсад ашигтай өвс ялзархааас сэргийлдэг гэнэ.

      Гоё өмгөлтэй охин байшингийн саравчин доор суугаад давуу дээр олон зүйлийн үлгэр зурж байлаа. Урт эвэртэй мио бүсгүйчүүд хувцсаа гоёлохын төлөө ургамлын будгаар давуун дээр олон зүйлийн хээ угалз зурж урладаг байна. Энэ технологийг "лаан зураг" гэдэг. Мио охид бүхэн ямар ч үлгэр загвар ашиглахгүйгээр өөрийн санаж сэтгэснээрээ олон зүйлийн лаан зургийг сайхан зурдаг байна.

      Мио охин Ван Жяин хэлэхдээ, бид багаас лаан будгийн зураг зурж сурна, ээж болон эгч нар зааж өгдөг. Энэ нь хувцас урлан оёхын анхны алхам мөн. Дараа нь бид хатгамал хатгаж сурна, нэг зах хувцсыг оёж хийхэд нэг сар гаруйн цаг хугацаа ордог гэжээ.

      Сурвалжлагч Лүн Га тосгонд урт эвэртэй миочуудын амьдралын байдлыг харуулсан музейтэй танилцав. Урт эвэртэй миочуудын өвөрмөц соёлыг хамгаалан залгамжлахын төлөө 1998 онд Хятад Норвеги хоёр орон хамтран энэ музейг байгуулсан юм. Энд Урт эвэртэй миочуудын орон сууц, хувцас өмсгөл, үндэстний хөгжмийн зэмсэг, үйлдвэрлэлийн хэрэгсэл зэрэг зүйлийг тавьж , бас гэрлэх ёс, шашны ёслол зэргийг бичлэг, дүрс бичлэг, үсгээр харуулж байна. Хүн төрөлхтөний хөгжил нийгмийн дэвшил зохих шатанд хүрвэл соёлын солилцоо нөлөөгөөр зарим зүйл, юуны өмнө үг хэл, зан заншил зэрэг аажмаар устаж баларах юм .Бид энэ байдал гарахаас өмнө амжин зарим зүйлийг хамгаалалт авч байна гэж Музейн дарга Мө Хүйшюй танилцууллаа. /Урангоо очуулж бэлтгэв/