• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-25 18:58:25    
Эмэгтэйчүүдийн зарим өвчнийг Хятадын уламжлалт эм эмнэлгээр эмчлэх нь хамгийн тохиромжтой

CRI

      1. Чадавхын эрхээр савнаас цус гарах: Хятадын уламжлалт эм эмнэлэг "Цус юүрэх" гэдэг нь бөөрний чадавх муудах, цус хөөрөх, хүйсэнд цус хурах зэрэг илрэл гархыг хэлж байгаа юм. Үүнийг эмчлэхдээ, "Эхлээд цусыг зогсоох, дараа нь цусны үүсвэрийн халуун бүлээнийг тэнцүүлэх, сүүлд нь цус нөхөх" энэхүү Хятадын уламжлалт эм эмнэлгээр эмчлэх гурван аргыг хэрэглэдэг байна.

      2. Цэвэрших үеийн ерөнхий шинж тэмдэг: Орчин үеийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, цэвэрших үеийн ерөнхий шинж тэмдэг нь дотоод шүүрлийн маш будлиантай явцаар илэрдэг байна, жирийн байдалд гормон болон тайвшруулах эмээр эмчилдэг боловч үр ашгаар тааруухан байна. Хятадын уламжлалт эм эмнэлгээр эмчлэх аргыг диалектик аргатай уялдуулж эмчилснээр нэлээд хангамжтай үр дүнд хүрч чадсан байна.

      3. Сарын тэмдэг тэнцвэргүй болох: Хятадын уламжлалт эм эмнэлгээр сарын тэмдэг тэнцвэргүй болохыг эмчлэхдээ сарын тэмдэг давтагдах хугацаа, цусны хэмжээний өөрчлөлтөөр гол болгож, цусны өнгө, чанар, түүний бүх биед үзүүлэх нөлөө зэрэгтэй уялдуулж, хүйтэн, халуун, хий, бие энэ дөрвөн талыг хамруулан диалектик аргаар эмчлээд нэлээд сайн үр дүнд хүрч чадсан байна.

     4. Аарцгийн хөндийн архаг үрэвсэл: Аарцгийн хөндийн архаг үрэвслийн гол илрэл нь доод бие өвдөх, цус доошилж байх шиг өвдөх, нуруу шархиран өвдөх, сарын тэмдэг ихсэх бөгөөд олон хоног үргэлжлэх зэрэг болно. Үүнийг жирийн үрэвсэл дарах эмээр анагааж чаддаггүй, харин Хятадын уламжлалт эм эмнэлгээр зүй зохистой эмчилвэл, нэлээд сайн үр дүнд хүрч болох юм.

      5. Үргүйдэх өвчин: Жирэмслэх насанд хүрсэн эмэгтэйчүүд гэрлээд 3 жил өнгөрөөд байхад жирэмслэхгүй юм уу үр зулбаад 3 жил болсон ч жирэмслэхгүй байгааг үргүйдэх өвчинд нэрвэгджээ гэж үздэг. Үргүйдэх өвчнийг Хятадын уламжлалт эм эмнэлгийн өвөрмөц аргаар эмчилж болдог. Эмэгтэйчүүд бие махбодийн ноцтой согоггүй л юм бол Хятадын уламжлалт эм эмнэлгийн өвөрмөц аргаар эмчлээд сэтгэл хангалуун ололт амжилтад хүрч болох юм.

     6. Сав унжих: Сав унжих гэдэг нь сав хэвийн байрнаасаа доошлоод үтрээ рүүгээ шилжиж, өгзөгний яснаас доошилж, цаашлаад үтрээний амсар хүрснийг хэлж байгаа юм. Хятадын уламжлалт эм эмнэлэгт "Сав шилжих", "Сав буух" гэж ч ярьдаг. Тус өвчнийг Хятадын уламжлалт эм эмнэлгийн аргыг зүү төөнүүрээр эмчлэхтэй уялдуулаад эмчлэхэд сайн үр дүнд хүрч чаддаг.

      7. Хөхний булчирхайн үрэвсэл: Хятадын уламжлалт эм эмнэлэгт "Хөхний мундас" гэдэг, жирийн байдалд залуу эмэгтэйчүүд хөхний булчирхайн үрэвсэлд амархан нэрвэгддэг. Энэ өвчнийг эмчлэхэд европ эмнэлгээр эмчилхэд үр дүн нь төдий л сайн биш байдаг, хагалгаа хийлээ ч гэсэн хөхний булчирхайг эвдэж, хүнд их зовиур учруулж, хөхүүлэхийг нөлөөлдөг. Энэ өвчнийг Хятадын уламжлалт эм эмнэлгийн аргаар эмчилбэл хавдар нь амархан харьж, хүнд их зовиур учруулдаггүй бөгөөд хөхүүлэхийг нөлөөлдөггүй юм байна.\Л.Буянтогтох орчуулав\