• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-26 16:30:36    
Жи ань шяний Мэй бэй тосгон болон Жюй жөү тосгон

CRI

      Жян ши мужийн Жи ань шяний тосгодын дотор Мэй бэй тосгон нь хамгийн их нэртэй юм. Мэй бэй тосгон Жи ань хотын зүүн өмнөд хэсэгт байрлаж, ганцхан хавтгай дөрвөлжин км талбайтай боловч 800 гаруй жилийн түүхтэй болсон аж.

      Мэй бэй тосгоныг Хятадын "Жя нань буюу хөх мөрний өмнө хөвөөний эртний тосгоны музей" гэж нэрэлцгээдэг юм. Энд эртний иргэний сууц 503, эртний сүм хийд 19, эртний бичгийн өргөө болон цамхаг 8 байна.

      Энэ жил уг тосгон бас эртний тариачны барилгын онцлогтой 10 гаруй буудал байгуулсан байна. Хуучин барилгаа хамгаалахын төлөө эдгээр барилгыг тосгоныхоо захаар байгуулсан юм байна.

      Жюй жөү тосгон бол Жи ань хотын аялал жуулчлалын мөн их онцлог нэг тосгон болно. Энэ тосгон Жюй жөү арал дээр байрладаг. 4.5 хавтгай дөрвөлжин км талбайтай. Дөрвөн талаар нь голтой болохоор энэ тосгонд ороход заавал усан онгоцонд суудаг. Жюй жөү арлын гарам нь эртний урт хонгилын маягийн барилга болохоор жуулчид урт чулуун сандал дээр сууж усан онгоц хүлээх зуураа эргэн тойрны байгалийн үзэмж байдлыг сонирхож, сэтгэл тэнийж биеийн алжиал тайлдаг байна.

      Энэ Жюй жөү арлын 80%-н газарт баларлаг ой тайга, жүржийн ой бүрхэж, арлыг тойрон 3.5 км урт цэнгэг усан байгалийн элсэн тантай бөгөөд элсэн ширхэг нь нарийн цэвэр цагаан байдаг. Жюй жөү арлаас усан онгоцонд сууж баруун зүгт гол гатлан гарвал 800 гаруй жилийн түүхтэй цэргийн гарааны индрийн буур байдаг. Энэ нь өнгөрсөндөө цэргийн жанжин нар цэрэг сонгож дайнд морддог индэр юм. Голын урсгал уруудан явбал хүрэл зэмсгийн музей харагдна. Уг музейд 3700 гаруй жилийн өмнөх хүрэл эдлэлүүдийг дэлгэн үзүүлж байна. Энэ голын хойд хөвөөнд гурван нуурын эртний тосгон гэж бий. Энэ эртний тосгоноос элбэг улаан дээл гэсэн нэртэй жүрж гардаг. Энэ тосгон үүгээрээ хорвоо дэлхийд алдартай юм. Энэ жүржний хальс нь нимгэн, чихэрлэг амттай, түүхэндээ тусгайлан эзэн хаантанд өргөн барьдаг жимс байжээ. Өнөө тухайн нутгийнхан жил болгоны 10-р сар болж жүрж нь боловсрохоор "Жюй жөүгийн улаан жүржний наадам" хийдэг болсон байна.