
Сайн байцгана уу, эрхэм хүндэт сүлжээ ашиглагчид аа? Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний редакцийн "Хятадын дуу хөгжим" нэвтрүүлэг та бүхний мэндийг айлтган золгож бий. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэндээ Хятадын алдарт дууны од Ван Фэн болон түүний уран бүтээлийг танилцуулъя. Ингээд бид түүний "笑着哭" буюу "Инээмсэглэлтэй нулимс" цомгийнх нь ижил нэртэй нэгэн сайхан дуугаар нь нэвтрүүлэгээ эхэлье. 

Энэхүү дуунд:
Өчигдөр би чиний өрөөнд, Хаврын үзэмжийг шимтэн харсан. Нарны туяа инээмсэглэсэн царайг чинь гэрэлтүүлсэн ч, Нүдний чинь буланд нулимс байгааг олж харлаа, хайрт минь гэж дуулдаг байна.

Дуучин Ван Фэн нь 1971оны 6-р сарын 29-ний өдөр Бээжинд төрсөн. Тэрээр багаасаа дуу хөгжимд дуртай авъаслаг хүү байсан байна. Таван настайгаасаа эхэлж хийл хөгжим сурсан бөгөөд энэ үеэс хойш түүний амьдрал дуу хөгжимөөс огт холдоогүй гэж хэлж болох юм. Бага сургуулиас эхлээд ахлах сургууль хүртэлээ хөгжмийн сургуулийн хийлийн ангид суралцсан төдийгүй тухайн үедээ Бүх Хятадын хийлчдийн улсын уралдааны 2-р байрын шагналыг хүртэж байсан ба баруун Европ болон Азийн хэд хэдэн орнуудаар аялан тоглолт хийж байсан юм байна. Тэрбээр 1994 оноос эхлэн "鲍家街43号" буюу "Вао Жяже гудамжийн 43-р номер" хамтлагт дуулж эхлэсэн ба анхны цомгоо 1997 онд хамтлагийнхаа нэрээр нэрлэн гаргасан юм байна. Одоо тэгэхээр сонсогч та бүхэндээ"鲍家街43号" буюу "Вао Жяже гудамжийн 43-р номер" цомгийнх нь "我希望" буюу "Би найдаж байна" хэмээх сайхан дууг нь хүргье. 

Энэ дуунд:
Би хаврын борооны зөөлөн чимээг сонсоно гэж найдаж байна, Би зуны салхины анхилуун үнэрийг үнэртэнэ гэж найдаж байна, Би гудамж бүхэнд хайр дурлал цэцэглэж байгаасай гэж найдаж байна, Би итгэл гэх энэ сайхан зүйл үүрд мөнх байгаасай гэж найдаж байна хэмээн дуулдаг байна.

Энэхүү дуу маань та бүхэнд таалагдсан байхаа гэдэгт итгэлтэй байна.Тэдний энэхүү анхны цомог нь сонсогчдын хүртээл болсон даруйдаа л олны анхаарлыг татаж "小鸟" буюу "бяцхан шувуу", "晚安北京" буюу "Сайхан амраарай, бэйжин" хэмээх дуунууд нь бараг л хөгжмийн бүх сувгуудын шилдэг дуугаар шалгарч тус ондоо буюу 1997 онд тэдэнд шилдэг эрэгтэй хамтлаг хэмээх нэр хүндтэй шагналыг авчирсан юм байна. Ингэээд одоо хамтаар "晚安,北京" боюу "Сайхан амраарай. Бээжин" хэмээх дууг нь хамтаар хүлээн авч сонсоё. 

Эрхэм хүндэт сүлжээ ашиглагч анд найз нар аа, өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэндээ Хятадын алдарт дууны од Ван Фэн болон түүний содон сайхан хоёр уран бүтээлийг төхөм танилцуулла. Дараачийн нэвтрүүлэг хүртэл төр баяртай./Хүчит редакторлон бичив/
|