Нутаг дэвсгэр: 582646 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2004 оны байдлаар 31 сая 900 мянга. Нийт 42 үндэстэн ястантай, голдуу Жикүю үндэстэн (нийт хүн амын 21 хувийг эзэлнэ), Русия үндэстэн (нийт хүн амын 14 хувийг эзэлнэ), Лүао үндэстэн (нийт хүн амын 13 хувийг эзэлнэ), Калүнжин үндэстэн (нийт хүн амын 12 хувийг эзэлнэ), Канба үндэстэн (нийт хүн амын 11 хувийг эзэлнэ) зэрэг бий. Үүнээс гадна цөөн тооны Энэтхэг Пакистан хүн, Араб хүн, Европ хүн байдаг. Төрийн хэл нь Сивашили хэл, Англи хэлтэй хамт албаны хэл болж байна. Нийт хүн амын 45 хувь нь Христосын шинэ шашин, 33 хувь нь Катулик шашин, 10 хувь нь Лалын шашин шүтэж, бусад нь балар эртний шашин болон Энэтхэг шашин шүтдэг.
Нийслэл: Найроби, 2004 оны байдлаар гурван сая хүн амтай. Жилийн дундаж агаарын хэм 27,9 хэм. Чухал баяр дурасгалын өдөр: Үндэсний баяр – 12-р сарын 12-ны өдөр.
Ерөнхий байдал: Африкийн зүүн хэсэгт оршиж, дэлхийн бүслүүр төв хэсгээр нь өнгөрч байгаа бөгөөд зүүн Африкийн их хөндий өмнөш хойш сундалж байна. Зүүн тийш Сумалитай, өмнөш Танзанитай, баруун тийш Угандатай, хойшоо Этиоп, Судантай хил залгаж, зүүн өмнөш Энэтхэгийн далай хүрч, нийт 536 км урт тэнгисийн эрэгтэй. Өндөрлөг газар ихтэй, далайн түвшнээс дунджаар 1500 метр өндөр байна. Бүх нутаг нь халуун бүсийн улирлын салхины бүсэд багтдаг, тэнгисийн эрэг дагуу нутаг нь чийглэг халуун, өндөрлөг нутгийн цаг агаар зөөлөн дулаан, хамгийн халуундаа 22 – 26 хэм, хамгийн сэрүүндээ 10 – 14 хэм байдаг.
Кени бол хүн төрөлхтөний үүсч бий болсон нутгийн нэг, эндээс ойролцоогоор хоёр сая 500 мянган жилийн өмнөх хүний толгойн чулуужсан яс олдсон байна. Манай тооллын 7-р зуунд зүүн өмнөд тэнгисийн эрэг дагуу нутгаар худалдааны хотууд бий болж, Арабчууд энд ирж худалдаа наймаа хийж, оршин сууж байжээ. 16-р зуунд Португаличууд тэгисийн эрэг дагуу бүсийг булаан эзлэв. 1890 онд Англи, Герман нь Афризийн зүүн хэсгийг хуваалцаж, Кени Английн мэдэлд орж, Английн "Африкийн зүүн хэсэг дэх ивээлдээ авсан нутаг" болж, 1920 онд Английн колони болов. 1960 оны 3-р сард Кенийн Африк үндэстний холбоо, Кенийн Ардчилсан холбоо байгуулагдав. Энэ хоёр намаар эвсэлийн засгийн газар байгуулуулхаар 1962 оны 2-р сард Лондонд болсон Хууль тогтоох хурал шийдвэрлэв. 1963 оны 5-р сард сонгууль хийж, Кенийн Ардчилсан холбоо ялалт байгуулав. Мөн оны 6-р сарын 1-ний өдөр өөртөө засах засгийн газар байгуулж, 12-р сарын 12-ны өдөр тусгар тогтнолоо мэдэгдэв. 1964 оны 12-р сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Кени Улс байгуулагдаж, мөн Английн холбоонд үлдэв. \М.Цэцэн бэлэтгэв\
|