• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-26 16:47:57    
Хятад улс хөдөө тосгоны банк санхүүгийн орчин ахуйг сайжруулж байна

CRI

      Хятадын засгийн газар сүүлийн жилүүдэд хөдөө тосгоны санхүүд хөрөнгө оруулхаа эрчимжүүлж, тариачдын орлогыг их хэмжээгээр дээшлүүлж байна. Гэвч их олон газруудад аажим аажмаар баяжиж эхэлсэн тариачдад нэг хүчир асуудалд нүүрлэж байна. Энэ юуу вэ гэвэл хөрөнгө мөнгө чугалуулж, зээлээ авхад бэрэх байдаг асуудал болох юм. Тариачид үйлдвэрлэлийн цар хэмжээгээ өргөтгөх, эсгүүл байгалийн гамшигт дайрагдах үе тэд нар засгийн газрын санхүүгийн мөнгө болон гамшигт туслах мөнгөөс гадна банк санхүүгээс хөрөнгө мөнгө авч чаддаггүй байжээ. Энэ асуудлыг зохицуулхын төлөө Хятадын засгийн газар хөдөө тосгоны банк санхүүгийн орчин ахуйг сайжруулж, тариачдад хөрөнгө мөнгөний туслалцаа үжүүлэх зам сувгийг нээж байна.

     Хятадын хамгийн өмнөд нутаг болох Хайнан мужийн хөдөө тосгоны хүн ам бүх мужийн хүн амын 60 хувийг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд алас тэнгисийн загсан аж ахуй хөгжхийн дагуу, Хайнан мужийн загсчид далайн салхи давалгаанд даац муутай модон онгоцоо төмөр онгоцоор солихыг хүсч байна. Гэвч 100 тоонны ган төмөр хийцтэй усан онгоцны үнэ нь 2 сая юаньд хүрдэг юм байна. Энэ нь жирийн нэг загсчинд авч хэлвэл маш их үнэ болох юм. Хайнан мужийн Сань Яа хотын загсчин ноён Линь Минфан хэлэхдээ, хэн хүн ч гэсэн том онгоцтой болхыг хүсэж байна, ганц мөнгөнд нь хорогдож байна гэжээ.

      Түүний хэлсэн эдгээр үг нь Хятадын хөдөө тосгоны банк санхүүгийн системд оршиж байгаа зарим асуудлыг тодруулсан байна. Хятадын аралзааны банкууд олонхийдоо хөдөө аж ахуйн төслүүдэд зээлээ олгох дургүй байдаг, даатгалын компаний тариачдад олгож байгаа даатгалын төрөл зүйл нь ч маш бага байдаг юм. Үүний учир шалтгааны тухай Хятадын Төрийн Зөвлөөлийн хөгжлийн судалгааны төвийн хөдөө тосгоны эдийн засгийн судалгааны хэлтсийн дарга ноён Ханьжюнь хэлэхдээ,

      Тариачид болон хөдөө тосгоны дунд жижиг үйлдвэр аж ахуйн нэгжүүд зээлээ авхад маш хэцүү байдаг, үүний нэг чухал шалтгаан бол хөдөө аж ахуйн төсөлд хөрөнгө оруулхад ашгаа буцаан авах хугацаа урт, ашгийн хэмжээ бага, эрсдэл нэлээд их байдгаас болсон юм, иймээс аралзааны банкууд хөдөө аж ахуйн төсөлд хөрөнгө оруулхад сонирхол багатай байдаг юм гэжээ.

      Хөдөө тосгоны банк санхүүгийн системийн эдгээр асуудалд Хятадын засгийн газр өнөө маш их анхаарлаа хандуулж байна. Энэ оны Хятадын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөөнд хөдөө тосгоны банк санхүүгийн өөрчлөлтийг улам гүнзгийрүүлж, хөдөө тосгоны банк санхүүгийн системийг боловсронгуй болгох хэрэгтэй гэж Хятадын Төрийн зөвлөөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао дэвшүүлсэн байна. \Г. Сайн-Өлзий бэлтгэв.\