Маргааш өнгөрөхөд ахиад л маргааш
Маргааш хэзээ ч дуусахгүй юмаа.
Ямар ч ажлыг маргааш гэж хойшлуулвал
Энэ насандаа хийж дуусгахгүй.
Маргааш -энэ үг хичнээн хүнийг хорлосныг бүү мэд.
Хавар өнгөрөхөд намар болдгийн адил
Маргаашийн дараа ахиад л маргааш ирнэ.
Харин та өтлөж хөгширнө.
Өглөө нар зүүн зүгээс мандахыг харж
Орой нар баруунтаа жаргахыг гайхан ширтэнэ.
Маргааш болъё гэдэг бол та нар минь
Зуун нас насаллаа ч гэсэн
Маргаашийн өдөр дуусахгүй шүү.
Та хэрэв бас ойлгоогүй бол
Миний "маргаашийн дуулалыг"сонсоорой.