Оросын Холбооны Улсын анхны Ерөнхийлөгч агсан Борис Ельциний шарилыг 25-ны өдөр Москвагийн Новодевичи бунханд оршуулжээ.
Мөн 25-ны өдөр Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ү И Бээжинд байгаа Оросоос Хятадад суугаа элчин сайдын яаманд хүрэлцэн очиж, Борис Ельциний нас барсанд Хятад улсын Дарга Ху Жиньтао, Хятадын Засгийн газар болон ард түмний өмнөөс гүнээ эмгэнэл илэрхийлсэн байна.
Ү И хэлэхдээ, Ельцин бол Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны үндэс суурийг тавьсан хүний нэг нь юм. Хятадын ард түмэн түүнийг үүрд санаж явах болно. хоёр орны харилцааг урт хугацаанд тогтуунаар хөгжихөд тус дөхөм үзүүлэн, хоёр орон болон хоёр ард түмэнд аз жаргал эдлүүлэхийн тулд, Оросын талтай хамтаар хүчин чармайлт гаргахад Хятадын тал бэлэн байна гэжээ.\Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|