2006 Түвдийн соёлын долоо хоногийн тоглолтод оролцсон Түвдийн Чанд районы үндэстний дуу бүжгийн чуулга хэвлэл мэдээлэлийнхэнтэй уулзах үе, сэтгүүлч нарын зургийн аппарат нь барахг бүхнээрээ А-ли районоос ирсэн Чюйницэрэн дээр төвлөрч байлаа.
Түвд дээл өмсөж, түвд мягийн зүүлт зүүж, хөөрхөн бор царайтай, босоо сайхан хамартай, цовоолог тунгалаг нүдтэй энэ охин хүмүүсийн харааг булааж байсан нь одоо ч илхэн харагдах шиг юм. Чюйнийг 12-тай тэр жил Чи жэн түвд эм бэлдмэлийн нэгтгэл сургууьд нь хүрч, өөрийн аж ахуйн нэгжийнхээ дүр төрхийн төлөөлөгч хайсан байлаа. Сүүлээр нь тухайн үед бор боровжуун, мариалаг бонтгор Чюйницэрэн сонгогдож тэдний төлөөлөгч болсон байлаа. Тэр удаагийн аз тохиол нь түүнийг цоо шинэ ертөнцөд хүргэж билээ.
Энэ удаа 2006 Хятадын Түвдийн соёлын долоо хоногийн тоглолтын төлөөлөгчдийн хамт Австарт хүрэхдээ, Чюйни " дархан нууцгай гэр нутаг" гэсэн Түвд үндэстний онгон дуу бүжгийн туулист гол жүжигчинээр явж байгаа юм.
" Дархан нууцгай гэр нутаг" гэсэн дуу бүжгийн туулис нь өвөрмөц онгон стель, Түвд үндэстний тансаг гоё уламжлалт хувцас хунир, халуун хөгжилтэй бүжиг, боровжуун хүнгинэм хэнгэргэн хөгжим, хангинам сонсголонтой ая дуу болон уян тансаг талбайн үзэмжээр, Түвдийн 50 жил турших баялаг агуулгатай сайн сайхан амьдралыг үнэн мөнөөр нь харуулсан юм. Тэхэд уян тунсаг үзэсгэлэн охин Чюйницэрэн энэ " дархан нууцгай гэр нутаг" гэсэн том бүжгэн жүжигт гол дүрд тоглохдоо, өөрийн үзэсгэлэн гоё, энгийн тонсог, цэвэр ариун бие хөдөлгөөнөөр Түвдийн үндэстний соёлыг дэлгэрүүлэн бадруулж, өөрчлөлт хийж нээлттэй болгосноос хойших Түвдийн үндэстэнүүдийн ард түмний ирмүүн урагшилж байгаа оюун санааны дүр байдлыг харуулсаны зэрэгцээ Түвд үндэстний ард түмний амь нас, эх дэлхийдээ халуун хайртай байгаа болон орчин үеийн шинэ Түвдээ байгуулах сайн сайхан эрэл хүслийг илтгэсэн байна.
Энэ жил 20 настай Чюйницэрэн Түвдийн их сургуулийн урлагийн дээд сургуулийн бүжгийн пакультетээс төгсөж, урлаг сахйан тоглолт нь сая олон үзэгчдийн сэтгэлийг гижигдсэн билээ. Энэ удаа Австрд хийх тоглолтоо дуусгаад Бээжингийн урлагийн сургуульд шалгуулж, өөрийн тоглолтын түвшнээ цаашид дээшлүүлнэ гэж сурвалжлагчид ярьж байв. /Пэрлаймаа орчуулав/
|