• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-27 15:44:33    
Олимпийн барилга байгуулалтын ажил урагштай явагдаж байна

CRI

      Одоогийн байдлаар, Олимпийн барилга байгуулалтын ажил урагштай явагдаж байна. Үндэсний спортын төв, үндэсний усанд сэлэлтийн төв зэрэг шинээр байгуулах 12 талбай заалын гол бүтцийн ажил дуусаад байна. Өргөтгөн байгуулах 11 төслийн ажил бүгд эхэлсэн, түр хэрэглэх 8 талбай заалаас зургаагийн нь барилгын ажлыг эхлүүлээд байна.

      Бээжин хотын 2008 оны төслийн байгуулалтын ерөнхий инженер Ү Жинжюнь танилцуулж хэлэхдээ: 2008 оны Олимпийн барилгын ажил нь аюулгүй, чанир, хугацаа, хүчин чадал, өртөг 5 талыг нэгтгэх шаардлагын дагуу хийгдэж, бүх барилгын ажил урагштай явагдаж байна. Үндэсний спортын талбайгаас бусад талбай заалын ажлыг оны эцэст дуусгах болно гэжээ.

      Одоогийн байдлаар үндэсний спортын талбай, үндэсний усанд сэлэлтийн төв зэрэг шинээр байгуулах 12 талбай заалын гол цогцын байгуулалт дуусч, засал чимэглэл хийгдэж, машин төхөөрөмж угсарч байна. Өргөтгөн байгуулах 11 төслийг бүгдийг эхлүүлж, ажилчны спортын талбай зэрэг 5 төсөлд засал чимэглэл хийж, төхөөрөмж угсарч байна.Олимпийн спортын төв зэрэг 3 төсөлд хоёрдохь удааны бүтцийн ажлыг хийж байна. Бээжингийн сансар судлалын их сургуулийн оюутны спортын ордон, Бээжингийн байгалын шинжлэх ухааны их сургуулийн оюутны спортын ордны барилгын ажил хийгдэж байна.

      Оны эхний хагаст Бээжингийн буудлагын заалын ажил үндсэндээ дуусч, төхөөрөмж угсарч байна. Лао шаны дугуйн спортын заалын гадна талын засварын ажил үндсэндээ дуусч, төхөрөмж угсарч байна.