• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-27 22:32:21    
Дархан нууцгай гэр орон

CRI

     " Дархан нууцгай гэр орон" гэсэн Түвд үндэстний дуу бүжгийн тоглолт саяхан Бээжингийн Бао ли театрт тоглож, үзэгч олны халуун сайшаалыг хүлээсэн юм. Үүнээс өмнө уг дуу бүжгийг Дани, Итали, БНСУ, Австри зэрэг оронд тоглоод мөн аддилхан халуун сайшаал хүлээсэн юм.

      Одоо та бүхэн Бээжингийн Бао ли жүжгийн театарт тоглож байгаа " Дархан нууцгай гэр орон" гэсэн Түвд дуу бүжгийн ая эгшигийг сонсож байна. Жүжгийн тайзан дээр манан хүдэн татаж, өндөр сүрлэг цаст уул сэхүйн, аугаа сүрлэг будла ордон байрласан хөшгийн үзэмжийн өмнүүр нь түвд бөхөн дэгдэн харайлж, өнгөт дарцаг намиран, настан эмээ сүүний хөнөгөө тэвэрч, өвгөн аав хорло эргүүлэн, үзэгч олныг дархан нууцгай үзэсгэлэн сайхан Хөхнуур Түвдийн цаст нутагт аваачсан шиг сайхан үзэмж харагдуулна.

      " Дархан нууцгай гэр орон" гэсэн Түвд үндэстний дуу бүжиг нь яруу уянга шиг эгшиглэнт сайхан байдлыг харуулсан юм. Энэ дуу бүжигт Түвдийн дорнод нутгийн бяцхан охин Чюй Нигийн нэг гэрийн дөрвөн ам хүний амьдралаар сэдэвлэн, Түвд үндэстний хүн ардын ажил хөдөлмөр, залуу хосын янаг хайр, ураг хурим, шинэ амь нс мэндлэх зэргийн ардын зан үйлийг харуулсан байна. Түвд үндэстний амь нас, алтан нар, газар нутагтаа халуун хайртай байдаг болон эх байгаалаа шүтдэг жич тэдний дорбилог хүч, халуун хайр зэргийг бүр Түвд жүжигчдийн эрэлхүүн, халуун хөгжилт дуу бүжгэнд илрүүлж байна.

      Халуун хөгжилтэй орчин үеийн хөгжмийн аялгууны дагуу Түвдийн Чандын түвд үндэстний жүжигчид түвд дээлнийхээ ханцуйг хурайлдуулан, түвд бүжгээ сэтгэл ханхлуун бүжиглэж, тэдний дорбилог хөдөлгөөн, урайлах дуу бүхэн нь үзэгч олныг хөгжөөж байлаа.

      "Жүжигчид ёстой л гоё бүжиглэж байна. Тэд бол үнэхээр л төрөлхийн бүжиглэх одонд төрсөн хүмүүс байна. Арын үзэмж нь ч мөн гоё, нөгөө түвд бөхөн уулын хөндийгөөр өнгөрч байгаа үзэмж нь яг л Түвд нутагт өөрийн биеэр хүрсэн шиг санагдуулж байна. Түвд нутаг үнэхээр дархан нууцгай гэсэн нэртээ тохирчээ. Тэнд хүрч сонирхох юм бол азтай гэсэн үг."

      Хятадын баруун биеийн Хөхнуур Түвдийн өндөрлөгт байрлаж байгаа Түвдийн өөртөө засах район бол далайн түвшнээс дундажаар 4000 гаруй метр өндөр өргөгдсөн болохоор " дэлхийн нуруу" гэсэн алдартай. Түвдийн хамаг өндөр уул бол Жумаглама оргил, дэлхийн хмаг гүн хавцал бол Яалусанбу мөрний том хавцал болох юм. Түвдийн агаар сийрэг, нарны тусалт хангалттай, балар ой, халуун рашаан, өндөр уулны нуур бүрд, цаст уул тал нутаг, ховор нандин амьтан ургамал зэрэг эх баялаг ихтэй юм. Түвд бол бас ч Түвд соёлын өлгий нутаг, энд амьдарч байгаа Түвд ард нь Хятадын Түвд үндэстний хүн амын тал хувийг эзлэж байгаа бөгөөд тэд нар түвд ардын зан үйлээ уламжлан залгамжилж, түвд соёлын унаган төрхийг хэвээр хадгалж ирсэн юм. Түвдийн өндөрлөгийн өвөрмөц байгаль орчин болон цаст нутгийн үндэстний зан үйл нь олон мянган хүний сонирхол татаж, хэцнээн олон хүн Түвдэд хүрч энэ сайхан өнгө үзэмжийг өөрийн нүдээрээ харахыг хүсэн тэмүүлж байгааг тооцох аргагүй юм.

      " Дархан нууцгай гэр нутаг" гэсэн дуу бүжгийг Түвдийн Чанд районы дуу бүжгийн чуулга тоглосон юм. Тус чуулгын дарга Гэсанлөже манай радиогаар дамжуулан сонсогч түмэндээ халуун мэнд дэвшүүлсэн юм.

      Тус чуулгын дарга Гэсанлөжегийн танилцуулсанаас үзэхэд, Чандын дуу бүжгийн чуулга нь Түвдийн олон олон тосгоноор явж, жил болгон 50 гаруй удаа тоглолт гаргаж байдаг юм байна. Тэд Түвд уламжлалаа залгамжлан, уран сэтгэмж олж, байнга шинийг үүдэж, Түвдийн зүүн нутгийн үндэстний урлагийг уламжлан бадруулж ирсэн байна. " Дархан нууцгай гэр нутаг" гэсэн түвд дуу бүжгийг бол тэдний уулын тоглож байсан " Түвдийн зүүн нутгийн дөрвөн улирлын уянга" гэсэн том дуу бүжгээс сэдэвлэн, Түвдийн зүүн нутгийн онцлогтой хэдэн том ардын дуу бүжгийг хамтруулсан байна. Үүнд гүөжуан бүжиг, рэба бүжиг, шуанз зэрэг Хятадын биет бус соёлын өвийг багтаасан байна. Чуулгын дарга Гэсан хэлэхдээ:

      Түвдэд олон төрлийн бүжигтэй. Манай Түвдийн зүүн нутагт гол нь гурван том төрлийн дуу бүжигтэй. Өнөө тэр гурван төрлийн бүжигийг бүр төрийн биет бус соёлын өвийн жагсаалтад оруулсан гэжээ.

      Ноднингоос аваад Түвд үндэстний " Дархан нууцгай гэр орон" гэсэн энэ томоохон дуу бүжгийг " Хятадын Түвдийн соёлын долоо хоногын" том соёлын үйл ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг болгож, урьд хожид Дани, Итали, Австарт тоглосон бөгөөд энэ оны 9-р сард БНСУ-д ажиллуулсан " Хятадыг ойлгон, БНСУ-д аялах" соёлын үйл ажиллагааны тоглолтод оролцуулж, Копенгаген, Ром, Милан, Сөул зэрэг чухал чухал хотод арван хэв удаа тоглоод хүрсэн газар болгоныхоо үзэгч олонд халуун сайшаасагдсан юм. Тэр ч байтгуй эдний тоглолтыг сонирхсон үзэгчид Түвдэд аялах санаатай болсон юм байна.

      " Дархан нууцгай гэр нутаг" гэсэн том дуу бүжгийг Бээжинд хоёр хоног дараалан тоглоод үзэгч олондоо баяр бахдал инээд хөөр нэмсэн нь ёстой мартагдашгүй юм. Үзэгч Chi hai yan тоглолт өндөрлөсний дараа сэтгүүлчид хэлэхдээ:

     " Маш гоё тоглолт сонирхолоо, энэ тоглолтоор дамжин бид Түвдийн соёл, мөн олон үндэстний хоорондын харилцаа зэрэг талаар гүн ойлголттой боллоо. Дотор газарт амьдарч байгаа бид нар Түвдэд хүрэх боломж гараагүй ч энэ тоглолтыг сонирхоод Түвдэд хүрсэн шиг сайхан санагдаж байна гэжээ. /Пэрлаймаа орчуулав/