Хятад улсын хотжилт сүүлийн жилүүдэд маш түргэн байна. Энэ явцыг дагаж өргөн уудам хөдөө тосгонд маш олон илүүдэл хөдөрмөр хүч бий болж, тариачид олон төрийн ажил эрхэлдэг болсны нэг нь хот орж ажил хийдэг явдал юм. Хятадын олон хотуудад хөдөлмөр эрхэлж байгаа хөдөөгийн тариачид маш олон бий. Тэд хотод барилгын газар, гуанз, хот тохижилт зэрэг маш олон ажил төрөл хийж, хотын бүтээн байгуулалтад өөрийнхээ маш үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа юм. гэтэл тэд хотын иргэдтэй харицуулбал соёлын хэмжээ харилцангуй дор, хотын нийгмийн баталгааны системд хамрагдаж чадаагүй учраас эрх ашиг нь байнга хохирч байдаг нийгмийн эмзэг давхарга болох юм.
Энэ хүмүүсийн эрх ашгийг хамгаалахын төлөө Тун Ли Хуа гэдэг өмгөөлөгч хот орж ажил хийж байгаа тариачидын эрх ашгийг хамгаалах төв байгуулж энэ хүмүүсийн эрх ашгийг хамгаалж, тэдэнд хуулийн лавлалт олгож, бас үнэ төлбөргүйгээр өмгөөлөх ажил хийж байгаа юм. Тун Ли Хуа Хятаын засгийн газрын тариачидын эрх ашгийг хамгаалах бодлогыг үлгэр жишээчээр хэрэгжүүлж, хот орж ажил хийж байгаа таричидын талархал сайшаалыг олж байгаа учраар удалгүй хүрч ирэх майн нэгний олон улсын хөдөлмөрчидийн барярын үеэр Хятадын хөдөлмөрийн баатраар шалгарсан байна. Энэ яруу алдрыг хүртэх гэж маш олон хүн хүсч мөрөөдөж байдаг яруу алдар юм. энэ хуулийн лавлат хангах газар нь Бээжингийн баруун хот дүүрэгт байж, өдөр болгон маш олон тариачин тэнд лавлат авах, хуулийн туслалтцаа хүтэх гэж очдог байлаа. Энэ төвийн өмгөөлөгчид зарим тохиолдолд үнэ төлбөргүйгээр үйлчилж, хот орж ажил хийж байгаа тариачидын эрх ашгийг маш сайн хамгаалж байгаа. Тэднэр бүгдээрээ сайн дураасаа энэ ажлыг хийж байгаа бөгөөд заримдаа өөрөө мөнгө төлж байж тариачидад үйлчилдэг юм. зарим үйлдвэр аж ахуйн нэгж тариадчидтэй хөдөлмөрийн гээрээ байгуулахгүй, тэднийг даатгалд хамруулахгүй зэрэг хуулийн бус үзэгдэл байнга оршиж байдаг тул хуулийн үйлчилгээн хангах нь тэдэнд үнэхээрийн маш их тус болдог юм. сайхан сэтгэлтэй эдгээр хүмүүс бол Хятадын хуулийн ажилтадын үлгэр жишээ болж байгаа хүмүүс юм.
|