• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-28 18:49:22    
Хөдөлмөрчдийн эрүүл мэндийг хамгаална

Синьхуа Агентлаг

        28-ны өдөр бол дэлхийн үйлдвэрлэлийн аюулгүй байдал болон эрүүл мэндийн өлөр юм. Ажил мэргэжилийн аюулгүй байдал болон ажлын орчин ахуйн тухай конвенцийг хэрэгжүүлж, хөдөлмөрчдийн амь насны аюулгүй байдал хийгээд ажил мэргэжлийн эрүүл мэндийг хамгаалах болно гэж Хятадын засгийн газар илэрхийлсэн байна.

        Хятадын Үйлдвэрлэлийн аюулгүй байдлын хяналт удирдлагын үндэсний ерөнхий газрын орлогч дарга Ван Шяньжэн тун саяхан хэлэхдээ, Ажил мэргэжлийн аюулгүй байдал болон ажлын орчин ахуйн тухай конвенцид нэгдэн орж түүнийг хэрэгжүүлэх явдал бол олон улсын хамтын нийгэмлэгт Хятадын Засгийн гарын хийсэн нэр төртэй амлалт мөн гэжээ.

        Хятад улс нь Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг оролцуулсан олон улсын ажил мэргэжлийн аюулгүй байдал хийгээд эрүүл мэндийн байгууллагатай өргөн хүрээнд хамтран ажиллаж, мэдээлэл солилцох болно гэж тэрээр илэрхийлсэн байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав.\