• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-30 17:07:43    
Түн Лихуа болон түүний хийж буй ажил үйлс

Хятадын Олон Улсын Радио

     Удалгүй болох гэж байгаа олон улсын хөдөрмөчдийн Майн нэгний баяр нь хуульч Түн Лихуад онцгой ач холбогдолтой өдөр юм байна. Учир нь тэрээр бүх Хятадын "Майн нэгний" хөдөлмөрийн одонгоор шагнагдах гэж байна. Энэ одон нь хятадын иргэд болгоны мөрөөдөл болсон хүндэт яруу алдар болох юм. Түн Лихуа энэ жил 36 настай, тэр хуульчийн ажил хийгээд 12 хохь жилдээ байна. Түн Лихуа хот орж хөдөлмөр хийж байгаа тариачдын хууль ёсны эрх ашгийн хамгаалах талаар ил тод хувь нэмэр оруулсан болохоор энэ яруу алдрыг хүртэх гэж байгаа нь энэ болно.

     Бээжид ирж хөдөлмөр хийж байгаа маш олон тариачин Бээжин хот дохь хотод ирж хөдөлмөр хийж байгаа тариачдад хуулийн туслалцаа олгодог төв байдгыг сайн мэднэ. Энэ төв нь тэд нарт хуулийн зөвлөлгөө өгдөг бөгөөд, тэдэнд туслан үнэ төлбөргүйгээр зарга гомдолоо мэдүүлдэг байна. Хотод ирж хөдөлмөр хийж байгаа тариачдад хуулийн туслалцаа олгодог төв нь Бээжингийн баруун биед байдаг бараг өдөр бүр энд ирсэн хүмүүсийг хүлээн авдаг байна. Тэдний зарим нэг нь хуулийн зөвлөмж олохоор ирсэн ба бас зарим нэг нь бол тэгш бус харгалзал үзсэн явдлын дагуу зөвлөх авахаар ирсэн байдаг аж.

     5 жилийн тэртээ Бээжинд ирсэн хятадын төв нутгийн Хэ нань мужид нутагтай 25 настай залуу Ван Сүнчян нь Бээжин дэх хуванцар фильм үйлдвэрлэдэг нэг үйлдвэрт хэдэн жил ажиллаж байгаа хэдий ч, түүнийг хөлслөн ажиллуулж байгаа үйлдвэр нь түүнтэй гэрээ хэлэлцээр байгуулсангүй мөртөө хуулийн дагуу ажлын улмаас хөдөлмөрлөх явцад шархдсаний эмчилгээний дүрэм, эмчилгээ, өндөр насны даатгал зэрэгт хамруулсангүй байлаа, Тэгээд тариачин залуу Ван Сүнчян энэ төвт ирсэн байна. Тэр хэлэхдээ, хамт ажилладаг хүмүүсийн танилцуулснаар эндээс хуулийн зөлөмж олж болох бөгөөд үнэ төлбөргүйгээр заргалдахад тусладаг юм байна. Уг төвөөр дамжуулан өөрийн хөдөлмөрлөж байгаа компаниар намайг даатгалд хамруулах гэсэн юм гэжээ.

     Хятадын хотжил нь хөдөө тосгоны маш олон илүү хөдөлмөр хүчийг хотод ирж ажлуулах болгосон байна, тэд хотын бүтээн босголтод хувь нэмэр оруулж байгаагийн зэрэгцээ, тэдний эрх ашиг нь хохирч байгаа явдал ч хаяа гардаг юм байна. Үүний гол шалтгаан нь тэд хотын амьдарлын орчныг төдийн сайн ойлгохгүй бөгөөд, хувь биеийнх нь соёлын түвшнээс ч хязгаарлагдаж, өөрийн эрх ашигаа хуулийн дагуу хамгаалах чадавх нь дор байгаагаас болсон байна.

     Түн Лихуа одоо Хятадын хуульчдын нийгэмлэгийн дэрэгдэх хуулийн туслалцаа үзүүлэх комиссын хариуцлагатнаар ажиллаж байна. Тэрээр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газар хот орж хөдөлмөр хийж байгаа тариачдын хууль ёсны эрх ашигийг хамгаалах талд олон арга хэмжээнүүд авч маш сайн үр дүнд хүрснийг баяртай харж байна. Би хойшид олон мужийн хуульчдийн нийгэмлэгтэй үргэлжлэн хамтран ажиллаж, хот орж хөдөлмөр үйлчилгээ хийж байгаа тариачдад үргэлжлэн туслалцаа үзүүлэх болно гэжээ.
\Урангоо бэлтгэв\