• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-30 17:16:27    
Хүнсний ногооны шим тэжээлийг алдагдуулахгүй байх тухай

Хятадын Олон Улсын Радио

     Хүнсний ногоо бол хүний биед амин дэм нөхдөг хамгийн сайн хүнсний бүтээгдэхүүн юм. Гэвч өдөр тутмын амьдралд, хүнсний ногоог зүй зохистой хадгалж чадахгүй юм уу хэрэглэх аргын буруугаас болоод түүний дийлэнх амин дэмийг санаандгүйгээр алдагдуулж, цаашилбал бүхнийг сүйтгэж үрэн таран болгодог байна. Тэгвэл хүнсний ногооны шим тэжээлийг ямар аргаар алдагдуулахгүй байж чадах вэ? гэвэл доорх хамгийн сайн 6 зүйлийн аргыг мэдэж аваарай.

     1. Бага дулаанд хадгалах: Саяхан худалдаж авчирсан шинэ хүнсний ногоогоо тэр даруйдаа идэхгүй бол амин дэм нь аажмаар алдагдах болно. Иймээс сэрүүхэн газар тавихын зэрэгцээ аль болохоор цагт нь идэж дуусгах хэрэгтэй.

     2. Угаасан хойноо хэрчинэ: Маш олон хүмүүс хүсний ногоогоо хэрчиж бараад угаадаг зуршилтай, мөн ингэхдээ ариун цэвэр ажиллаж байна гэж үздэг, үнэндээ ингэх нь буруу юм. Хүнсний ногоон дээр наалдсан бактери болон бусад бохир эд нь хэрчсэн ормоор дамжин ногоонд нэвтрэн ордог бөгөөд ногооны амин дэм нь ч хэрчсэн хэсгийн услаг зүйлийг дагаад амархан алдагддаг байна.

     3. Зэс тогоогоор ногоо хуурахгүй байх: Зэс тогоог амин дэмийн "Дайсан" ч гэлцдэг. Зэс тогоогоор ногоо хуурвал амин дэм С болон амин дэм В1 нь амархан алдагдаж, хүсний ногооны шим тэжээлийг бууруулдаг байна.

     4. Ширүүн галаар түргэн хуурна: Ногоог удаан хуурвал амин дэм С-гийн 20% нь алдагдаж, улмаар чанах юм бол 60%-иар алдагдах болно. Иймээс хүнсний ногоог ширүүн галаар түргэн хуурах хэрэгтэй. Ингэж хуурсан хүнсний ногоо нь сайхан үнэр амттай болдог бөгөөд шим тэжээлээ ч алддаггүй юм. Ногоо хуурахдаа тун бага цуу хийвэл амин дэм С-ыг хэвээр байлгахад нь ашигтай байдаг.

     5. Хүнсний ногоог хуурсан даруйдаа идэх ашигтай: Зарим хүмүүс цагаа хэмнэхийн тулд цагаас нь өмнө ногоогоо хуурч болгочихоод тогоондоо халуунаар нь тавьж, зочид буюу идэх хүмүүс ирсэн хойно сая гаргадаг эсвэл дахиад халааж идэхэд дөхөм гэж боддог байна. Жишээлж хэлэхэд, хүнсний ногоог хуурахад 20%-ийн амин дэм С нь алдагдана, шөлний шүүсийг дагаад 25% нь алдагдана, хэрэв дахиад 15 минут халаах юм бол дахиад 20% нь алдагдана, ингээд нийтдээ амин дэмийн 65% нь алга болж байна. Ингэх юм бол хэн ч хүнсний ногооноос төдий л их амин дэм шингээн авч чадахгүй юм байна.

     6. Хуурсан ногооны шөлийг нь ч ууж байх ашигтай: Ногоо хуурахад дийлэнх амин дэм нь шөлөндөө шингэдэг, бишгүй олон хүмүүс ногоог нь идээд шөлийг нь уух дургүй байдаг. Энэ бол их хэмжээний амин дэмийг талаар орхигдуулж байгаа хэрэг. Иймээс бид хуурга идэхдээ шөлийг ч уух заншилтай болох хэрэгтэй байна.\Л.Буянтогтох орчуулав\