
Манай оронд 5-р сарын нэгнээс 5-р сарын долоон хүртэл долоо хоногийн урт амралт болдог байна, энэ амралт нь мөн жилийн гурван урт амралтын нэг нь болох юм. Амралтын эдгээр өдрүүдэд нэн олон хятадчууд аялал жуулчлалын хэлбэрээр тав тухтай арамч зугаалах болжээ. Одоогийн байдлаар Хятад улс нь Азидаа аялал жуулчлалын хамгийн том зах зээл хэвээр байгаа юм.
Шао юнь бол Бээжингийн нэг компанийн эмэгтэй ажилтан, хэдэн жилйин турш тэрээр урт амралын чөлөөг ашиглан хувийн зардлаар маш олон орнуудаар аялан жуулчилсан аж. Гадаадад жуулчилж явах үе авхуулсан зургаа, олон төрлийн дурсгалын зүйлсийгээ тэрээр бичгийн ширээ, номын хоргоор дүүрэн өрж тавьсныг нь бид түүний гэрт харсан билээ. Тэрээр бидэнд, ердийн цагт зав муутай байдаг, тйи болохоор энэ жилийн майн нэгний үеэр би найз нөхөдтөйгөө хамт ахиад гадаадад гарч амарах гэж байна гэж хэлж байлаа.
Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн хэдэн удаагийн амралтаар би найзуудтйагаа хамт зүүн өмнөд Азийн орнуудаар аялж жуулчилсан, Сингапур, Малайзид бид тэнгисинй эргийн элсэн дээр өнгө үзэмжийг сонирхон сэлүүцэн алхаж, далайн гаралтай хоол идсэн, тэр бүхэн нь бидэнд их таалагдсан. Энэ удаа би Европд очиж аялахыг бодож байна, би нэрээ нэгэнт бүртгүүлчигээд байна, Майн нэгний үеэр л явна гэжээ.
Бүсгүй Шаогий адил манай оронд сүүлийн жилүүдэд гадаадад гарч аялж жуулчлах нь амарч тухлах нэг төрлийн моод болж байгаа юм. Бүртгэлийн тоо сэлтэнд харуулснаар, 2006 онд Хятадын ирэгдийн гадаадад гарч аялж жуулчилсан хүний давхацсан тоо 34 саяд хүрч, 2005 оныхоос 10 хувиар өссөн байна. Энэ нь Хятад улс Азид аялал жуулчлалын хамгийн том зах зээл хэвээр байгааг харуулж байгаа юм байна. Үүний шалтгааныг задлан шинжилсэн дүнгээс үзэхэд нэгд, Хятадын эдийн засаг тогтвортой хөгжлөө хэвээр хадгалж, ард иргэдийнх нь амьдарлын түвшин улам дээшилж байгаагаас болсон, нөгөө талаар авч хэлсэн ч, жил бүр тохиодог цагаан сар, майн нэгний баяр болон үндэсний баяраар тавьдаг урт амралт нь хятадпчуудад гадаад улс орноор аялах боломжийг хангаж өгсөн байна.
Бээжингийн маш олон жуулчлалын ажил эрхэлсэн компаниудад сүүлийн хэдэн өдөр олон хүн ирж нэрээ бүртгүүлж байгааг манай сурвалжлагч харсан байна. Хятадын жуулчлалын ерөнхий компанийн гадаадад аялаж жуулчлах ажил хариуцсан ноён Дүнь Жиндүн танилцуулан хэлэхдээ, Майн нэгний үеэр гадагш гарч аялж жуулчлах хүний тоо ердийн үеийнхээс татаж хэлэхэд 30 хувь гаруйгаар өсдөг байна гэжээ. Тэр цааш нь танилцуулан хээлэхдээ,
Өнөөгийн байдлаар майн нэгний үеэр гадаадад жуулчлах ажил төрлийн ерөнхий байдал уридынхаас сайн байна, Ердийн байдалд Европ нь Хятадчуудын очих сонирхолтой газар байж, Тайланд, Сингапур, Малайз, Индонези, Филиппин, Мальдив зэрэг зүүн өмнөд Азийн орнууд нь ч урт хугацааны турш Хятадчуудад таалагдсан аялал жуулчлалын газар байсаар байна. Үүнээс гадна, Япон, өмнөд Солонгос зэрэг улс орноор аялаж жуулчлах хүмүүсийн тоо ч харьцангуй тогтвортой хэвээр байна гэжээ.
Эрхэм сонсогчид оо, сая Хятадчууд амралт чөлөөний цагаар гадаадад гарч аялж жуулчлахыг сонирходог болсон тухай дотоодын цаг үеийн мэдээлэл сонсголоо. \ Номин орчуулж, Пэрлаймаа хянав\
|