• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-02 16:41:55    
7 хоногийн амралтаар зах зээл хөгжилтэй байна [Radio]

Хятадын Олон Улсын Радио

    Жил тутмын майн нэгний долоо хонгийн амралтын үеэр Хятадын бараа бүтээгдхүүний хэрэглээний зах зээл маш хөгжилтэй болдог. Энэ жил ч ялгаагүй, Хятадын олон газрын дэлгүүр хоршоонууд арга хэмжээнүүд авч, элбэг баялаг бараа бүтээгдхүүн, чанар сайтай үйлчилгээгээр худалдан авагчдын сонирхолыг татаж байна. Хэрэглэгчид ч энэ сайхан үйлчилгээг дуртай хүлээн авч, баярын өдрөө тав тухтай өнгөрүүлж байна.

    Хятадын умард нутгийн тэнгисийн эргийн Тяньжинь хотод энэ жилйин майн нэгний баярын хугацаанд хотын иргэдийн анхаарал татаж байгаа хэрэглээний халуун цэг олон төрлийн чиглэлээр хөгжиж, зах зээлд маш их хөгжилтэй байдал бий болсон байна. Тяньжинь хотын Бинь Жяндао гудамж, Хэ Пинлү гудамж нь хотын худалдааны төв юм. Эндэх олон дэлгүүр хоршоо хорин хувийн хямдрал зарлаж худалдан авагчдын сонирхолыг татаж байна. Голдуу гадаадынханд үйлчилдэг Найрамдал дэлгүүр нь баярын хугацаанд дэлхийн нэрд брэндийн бараа бүтээгдхүүнийг хямдралтай зарж байгаа нь худалдан авагчдад ховор боломж хангасан байна. Найрамдал дэлгүүрийн Хөгжлийн хэлтсийн дарга хатагтай Ли Чиүпин танилцуулж хэлэхдээ, 

    Бидний Найрамдал дэлгүүр Версасе, Зегна зэрэг дэлхийн том том брэндийн бараа бүтээгдхүүнийг хямдралтай худалдаж байна. Дэлхийн ийм том брэндийн бараа бүтээгдхүүнийг энгийн үед хямдралтай худалдахгүй гэдгийг хүмүүс мэдэж байгаа, бид хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг нэн сайн хангахын төлөө ингэж байгаа юм. Энэ арга эмжээ маань худалдан авагчдын сонирхолыг маш их татаж, өндөр зэрэглэлийн моодны уур амьсгал бий болгосон бөгөөд баяр дурсгал, амралтын өдрийн тав тухитай газар болсон байна гэжээ.

    Бээжин бол хэрэглээний зах зээл маш хөгжилтэй хот юм. Майн нэгний амралтын үеэр Хятадын олон газрын болон дэлхийн улс орнуудын олон жуулчин Бээжинд ирдэг учраас зах зээлийг маш хөгжөөнтэй болгодог. Хотын төвийн Шиданий худалдааны төв нь худалдаа дэлгүүр ихтэй газар, энд байгаа Шидань дэлгүүр нь энэ худалдааны төвийн хамгийн том дэлгүүр бөгөөд худалдан авагчдын сонирхлыг татахын төлөө олон арга хэмжээ авсан байна. Энэ дэлгүүрийн Төлөвлөгөөний газрын ажилтан Гао Ян энэ жилийн 7 хоногийн амралтын хугацааны борлуулалтын талаар итгэл төгөс байлаа,

    Өнгөрсэн оны майн нэгний амралтын долоо хонгийн борлуулалтын хэмжээ 34 сая 600 мянган юаньд хүрч, өдөр тутмын худалдан авагчдын тоо 38 мянгад хүрсэн, энэ жил борлуулалтын хэмжээ 41 сая юаньд хүрч, өдөр тутмын худалдан авагчдын тоо 45 мянгад хүрэх тооцоотой байна гэжээ.

    Хятадын Худалдааны Яамны бүртгэлээс үзвэл, 7 хоногийн амралтын хугацаанд худалдан авагчид дэлгүүр хоршоо хэсэж, бараа бүтээгдхүүн сонгох нэн их цаг завтай учраас эрэлт хэрэгцээ нь энгийн үеийнхээс тодорхой хэмжээгээр нэмэгддэг бөгөөд дэлгүүр хоршоонууд ч төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж худалдан авагчдын сонирхлыг татдаг болхоор майн нэгний амралтын хугацааны борлуулалтын хэмжээ энгийн үеийнхээс хэдэн дахин юм уу арван хэдэн дахин их байдаг юм байна. 2005 оны майн нэгний амралтын хугацаанд Хятадын нийгмийн хэрэглээний бараа бүтээгдхүүний жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 24О тэрбум юаньд хүрч, 2004 оныхоос 17 хувиар нэмэгдсэн бөгөөд 2006 оны мөн үед Хятадын нийгмийн хэрэглээний бараа бүтээгдхүүний жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 278 тэрбум юаньд хүрч, 2005 оныхоос 16 хувиар нэмэгдэсэн юм байна. \Цэцэн орчуулж, Баясгалан хянав\