• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-03 15:23:23    
Майн нэгний урт амралтаар Бээжинд баялаг агуулагтай арга хэмжээнүүд зохиогдож байна [Radio]

Хятадын Олон Улсын Радио

     5-р сарын 1-ний долоо хоногийн урт амралтын үеэр Хятадын нийслэл Бээжин хотод баялаг агуулгатай наадам цэнгүүн ажилуулж байна. Ялангуяа үүнд дотоод гадаадын уран сайхны маш олон хамтлаг, урлагын үзэсгэлэнг нэг цогц болгосон "Бээжингийн болзоо" гэсэн дотоод гадаадынхны хамтарсан арга хэмжээ нь Бээжин хотын иргэдэд баярын өдрийн уур амьсгал нэмсэн байна.

     Танд "Бээжингийн болзоо" хамтарсан арга хэмжээний нээлтийн ёслолын бичлэгийн нэг хэсгээс сонсгож байна. Хятадын Монгол үндэстний үлгэрт хөгжмийн анхны жүжиг "Тал нутгийн гайхамшиг"-ийг тоглож байгаа нь энэ юм. Энэ жүжигт тал нутгийн Монгол үндэстэний гарал үүсэл, оршин тогтнохуйн ёсон болон хөгжлийг Монгол үндэстний шүлэг дуу, хөгжим, жүжиг, бүжиг зэрэг хэлбэрээр илтгэн харуулсан байна. Үүний дунд уртын дуу, магтаал холбоо зэрэг уламжлалт урлагийн хэлбэр нь дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтанд ороод байгаа юм. Уг жүжигт Монгол үндэстний эх байгаль, амь нас, нутаг ус болон баатар идтэнд онцгой хайр сэтгэлгээтэй байдгийг харуулсан байна.

     "Бээжингийн болзоо" хамтарсан арга хэмжээг 4-р сарын сүүлчээс 5-р сарын сүүлч хүртэл Бээжинд зохион явуулах юм байна. Энэ арга хэмжээнд Хятадын болон гадаадын урлагийн 300 гаруй хамтлаг болон үзэсгэлэг уригдан оролцож байна. Тэд адил бус хэв стильтэй адил бус агуулгатай программаа үзэгч түмэндээ хүргэхээр байна.

     Энэ удаагийн "Бээжингийн болзоо" хамтарсан арга хэмжээ нь "гол зочин орон Испани" болон "Хятадын драмын жүжгийн 100 жил", "Хятад, Францын соёлын солилцооны хавар", "Хятадын дуу бүжиг" зэрэг 4 хэсгээс бүрэлдсэн байна. Испань нь "Эзэнт төр" гэдэг орчин үеийн жүжигээ хамгийн түрүүнд Бээжинд тоглосон байна.
"Бээжингийн болзоо" хамтарсан арга хэмжээ нь мөн Хятадын драмын урлаг мэндэлсний 100 жилийн ойтой тохиож байгаагаараа онцлог болсон юм. Хятадын эх газар, Тайвань болон Шянгангаас ирсэн нэрт найруулагчид жүжгийн содон бүтээлээ тус тус авч ирсэн байна.

     Энэ жилийн 5-р сарын 1-ний долоо хонгийн урт амралтын үеэр Бээжингийн кино театрууд ч үзэгчиддээ маш олон киног дэлгэцнээ гаргаж хүртээл болгож байна. Берлины киноны 57-р наадамд алтан баавгай шагнал авсан "Туяагийн гэр бүлийн амьдрал" уран сайханы киног олон кино театрт гаргасан. Энэ кинонд хөгжлийн бэрхшээлтэй эр нөхрөө авч дахиж гэрлэсэн монгол бүсгүйн өвөрмөц амьдарлыг өгүүлсэн байна.

     Эрхэм сонсогчид оо, танай сонсож байгаа энэ бичлэг бол "Хөдөөгийн хүн" гэсэн киноны хэсэг болно. Бээжинд зохион явуулж байгаа Францын киноны долоо хоногийн арга хэмжээний нээлтийн ёслол дээр энэ киног дэлгэцнээ гаргасан байна. Энэ хугацаанд Бээжин хотноо Францын сүүлийн үеийн 20 гаруй шилдэг киног дэлгэцнээ үзүүлэх болно. Францын эдэгээр кинонүүд нь бүгд л адил бусын стилийг харуулсан байж, Хятадын үзэгчид кино үзэхийн зэрэгцээ, Францын соёл, ёс заншил, түүх болон өнөөгийн байдлыг тодорхой хэмжээгээр ойлгох болно. Эрхэм сонсогчид оо, сая танд Майн нэгний урт амралтаар Бээжинд баялан агуулагтай арга хэмжээнүүд зохиогдож байна гэсэн цаг үеийн мэдээлэл хүргэлээ. \Номин орчуулж, Цэцэн хянав\