• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-08 16:19:58    
Гар утасны вирусаас хирхэн сэргийлэх тухай

Хятадын Олон Улсын Радио

     Гар утасны вирус гэх ухаагдахуун хамгийн эртдээ 2000 онд бий болсон юм. Тухайн үед Испаний цахилгаан холбооны компаний хөдөлгөөнт холбооны систем нь вируст нөлөөлөгдөж, хэрэглэгчидэд муухай үгтэй мессеж их хэмжээгээр илгээсэн байна. үнэндээ энэ нь гар утасны вирус биш юм, гар утасны вирус 2004 онд бий болжээ. Кариб нэртэй вирус Nokia S60 маркийн утсуудад тархаж байна. одоо гар утасны техникын стандарт нэгдэлтэй болж байгаа учир, энэхүү вирус нь 10 гаруй улс орноор тархасан байна.

      Гар утасны вирус бидний амьдралд орж ирсэн банйа. Гэвч олонх гар утас хэрэглэгчид вирусуус хамгаалах ойлголтгүй байж байна. Хятадын Мэдээлэлийн их сургуулийн оютан Ван Рүфий хэлэхдээ,Бид энгийн цагт гар утасны вирусыг бодолхилдоггүй. Учир нь бидний хэрэглэж байгаа гар утас мессеж илгээх, утсаар яих зэрэг хамгийн энгийн чадавхтай байдаг. Эдгээр чадавхтай гар утас нь вируст дайригдахгүй байх гэж би боддог гэжээ.

      Ван Рүфийтай нэгэн адил олонх хүмүүс гар утасны вирусын тухай ойлголт муутай байдаг. Үүнд холбогдуулан бид гар утасны вирусаас хамгаалах судалгаа урт хугацаа хийсэн мэрэгжилтэн Ван Чин программ хангамжын компани зах зээл хариуцсан захирал ноён Ли-г сурвалжилсан юм. Тэрээр гар утасны вирусын төрөл болон дэлгэрэх зам сувагийн талаар ингэж тайлварлалаа.

      Гар утасны вирусын хоёр төрөлд ангиладаг. Нэг төрөл нь сүлжээгээр дамжин дэлгэрдэг. E-mail, зурагт мессеж, компьютер болон гар утас хоорондын харилцан файл копидох, гар утасаар сүлжээнд холбогдох зэргээр дамжин дэлгэрдэг. Нөгөө төрөл нь Bluetooth холболт буюу зайнаас мэдрэгч, хэт ягаан туяа, санах ой зэргээр дамжин уламжилагдадаг.

      Компьютерын вирустай адилаар гар утасны вирус ч хэрэглэгчидэд тх гарз хохирол учруулдаг байна. тэгвэл гар утасны вирусуус хэрхэн хамгаалах бэ гэвэл Бээжингийн Kaspersky техникийн компаний техник хариуцсан орлогч захирал Гао И-вий танилцуулж хэлэхдээ, компьютерийн вирусаас хамгаалах туршилга нь гар утасд их ашигтай юм. Судалгааны үр дүнгээс үзэхэд зонхилох гар утасны вирусыг бүгд хяналтдаа авч, усатгаж болох юм.

      Компьюерийн вирус хамгаалах техникээр үндэс, лавлалт болгосон учир гар утасны вирусуус хамгаалах техникийн хөгжил их харш саадад учраагүй мөртөө гар утасны вирусын хөгжлөөс ч түргэн болсон байна. бид уридчилан сэргийлэх, зохицуулах талаар тал бүрийг уялдуулсан арга авч гар утасны аюулгүй байдлыг хяналтдаа авч чадсан гэжээ.

      Гар утасны вирусуус хамгаалах жинхэнэ программыг гар утсандаа суулгах нь хамгийн үр ашигтай арга юм. Энэ программ нь хэрэглэгчидэд гар утасны вирусуус хамгаалах, хэрэггүй мэссежийг хоригдох, системийн удирдалгын цогц үйлчилгээ хангаж байдаг юм гэж Гао И-вий танилцуулж хэлсэн байна.

      Гар утасны программ хангамжаас гадна мэрэгжилтэд бас өдөр дутам амьдралд гар утасны вирусуус хамгаалах тухай хэдэн анхаарах асуудлыг танилцуулсан байна. энэ тэргүүнд Bluetooth холболт, хэт ягаан туяаны холболтыг хааж байх хэрэгтэй, ялангуяа олон нийтийн талбарт эдгээр чадавхийг ашиглахдаа нууж далдалсан хэлбэрийг сонгох хэрэгтэй. 2-рт, ирэлт нь тодорхой биш мэссеж, зурагт мэссежийг нээж үзэж болохгүй, шаардлагатай үе шууд хасаж хаяж байх хэрэгтэй. Хамгийн сүүлд нь өөрийн гар утсандаа вирусуус хамгаалах программ суулагсан байх хэрэгтэй.

      Хэрэв таны гар утас вируст нөлөөлөгдсөн байвал бачимдаж сандарсны хэрэг алга, учир нь гар утасны вирус гар утасны хатуу дискд нөлөөлдөггүй. Иймээс системийг нь сэргээвэл болчихоно.


1 2