Цаг агаар тулаарч, Монгол улсын барилга байгуулалтын төслүүд хэрэгжилтийн үе шатндаа орж эхлэхийн хирээр, Эрээн хотын боомтоор дамжин Монгол улс орж хөдөлмөр үйлчилгээнний ажил хийж байгаа тариачин гаралтай хятад ажилчдын тоо өнгөрсөн жилүүдийн мөн үеийнхээс нэлээд ихээр нэмэгдэж, хилийн чанадад хөдөлмөр үйлчилгээ хангах ажил ид өрнөж байна.
4-р сарын 3-ны өдөр Эрээн хотын хилийн шалган өнгөрүүлэх постын төмөр замаар зорчигчдыг шалгах хэсгийн дарга Ли Юнбин хэлэхдээ, 3-р сараас нааш, Эрээн хотын боомтоор дамжин Монгол улс орж хөдөлмөр үйчилгээний ажил хийж байгаа хүмүүсийн тоо тодорхой хэмжээгээр нэмэгдэж, хилийн чанадад гарч бий хүмүүсийн тоо дундажаар өдөр тутамд 500-д хүрсэн байна. Эрээн хотоор дамжин Монгол улс ордог олон улсын зорчигч тээврийн галт тэрэг нь хөдөлмөр үйлчилгээний ажилчдын тусгай галт тэрэг болоод байна гэлээ.
Монгол улсын эдийн засаг хөгжиж, их олон уул уурхай олборлон ашиглалтад оруулж, орон сууцны байшин, зам гүүр зэрэг дэд бүтцийн барилга байгуулалтын ажил өрнөж байгаа нь Монгол улсад мэргэжлийн хүмүүс болон хөдөлмөрлөх хүч ихээр шаардагдах байдлыг буй болгосон юм. Хятадын их олон аж ахуйн нэгж болон хувь хүн Монгол улсад хөрөнгө оруулахыг сонирхож, Хятадын дотоодоосоо мэргэжлийн хүмүүс болон энгийн ажилчид хөлслөн, тэднийг Монгол улсад дагуулан очиж Монгол улсын эдийн засгийн байгуулалтад оролцуулж байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Монгол улс орж хөдөлмөр үйлчилгээний ажил хийсгдийн зонхилох нь Өвөр Монгол, Хэбэй, Жянсү, Жянши зэрэг муж районы иргэд болох бөгөөд тэдгээрийн тодор, Өвөр Монголчууд зонхилж 40% гаруйг эзэлж байгаа юм байна.
Эрээн хотын боомтоор хил гарч хөдөлмөр үйлчилгээний ажил хийдэг оргил үе нь 3-р сараас 5-р сард төвлөрч байдаг юм. Хөдөлмөр үйлчилгээний ажил хийж байгаа хүмүүсын зонхилох нь анх удаагаа хил гарч байгаа учраас хилийн шалгалтын диг журам, хилээр нэвтрэх карт бөглөх зэргийг сайн мэддэггүй болохоор, хилээр нэвтрэх хурдцыг бууруулж, хилийн шалгалтад зохих хэмжээний дарамт нэмэгдүүлэв. Энэхүү байдалд чиглүүлэн, Эрээн хотын хилийн шалган өнгөрүүлэх пост нь хил гарч хөдөлмөр үйлчилгээний ажил хийгчдэд зориулан "Хөдөлмөр үйлчилгээний ажилчдын нэвтрэх тусгай зам" ажиллуулж байна гэж Ли Юнбин тэмглэжээ. \О.Дарамбазар орчуулав.\
|