• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-09 18:47:41    
Аялал жуулчлалын ажил төрөл нь Казакчуудыг баян тансаг амьдралтай болгож байна

CRI

      Сайн байна уу? Эрхэм хүндэт найз нараа, Казакчууд гэхтэй л зэрэг, хүмүүс өөрийн эрхгүй тэднийг адуутай холбож боддог билээ. Бэлчээрээ даган нүүдлэн малждаг үндэстэн болсны хувьд, Казакчууд морь унаж, адууны мах идэж, гүүний айраг ууж, арьс ширээр нь эдлэл хэрэгсэл үйлддэг байна.

      Хятадын баруун нутгийн Шиньжяны Илигийн Казак үндэстний өөртөө засах жөүгийн Гүнлю шяньд амьдарч байгаа казак малчид нь, адуутай холбоотой аялал жуулчлалын ажил төрлийг хөгжүүлснээр, баяжлын замаар замнаж эхэлсэн байна. Сүүлийн өдөр сурвалжлагч Гүн лю шяний Курднингийн уулан тосгон орж сурвалжлага авахаар хүрэлцэн очсон юм. Уулны бэлд жигдрүүлэн барьсан олон эсгий цагаан гэрүүд, гэрийн гаднах уяан дээрх агт морид, үндэстний өмсгөлтөй охид орж гарах нь юуны өмнө сурвалжлагчийн нүдний өмнө харагдсан байна.

      Сурвалжлагчийг Казак малчин Шгатийн гэрт очиход, Казак настан Увалибай эднийхэнд зочилж ирэхтэй тааралдсан байна. Тэрээр үндэстний урлагийн хэлбэрээр "Сурвалжлагч маань хүрч ирлээ" гэсэн дууг зохион дуулж, Бээжингээс хүрч очсон биднийг баярлан угтаж авсан юм.

      Энэ гэрийн хана болон ширдэг нь бүгд л тод өнгөтөй ноосон адиель байлаа. Гэрийн бүх эдлэл тавьлага тохилог мөртөө гоё сайхан харагдна. Гэрийн эзэгтэй бидэнд танилцуулан хэлэхдээ, аялал жуулчлалаар олсон ихэнх орлогоор бид энэ гэрийг барьсан, зочингүй үедээ өөрсдөө суудаг гэжээ.

      Гэрийн эдлэл хэрэгслийн байдлаас хараад, энэ айлын аж амьдарлын түвшин нь нэлээд сайн болохыг бид яах аргагүй мэдсэн юм. Шгати бидэнд "манайхан аялал жуулчлалын ажил төрөл эрхэлээд 5 жил болж байна" гэж хэлж өглөө. Анх аялал жуулчлалын ажил хийсэн тухайгаа Шгати эргэн санаж хэлэхдээ "эхлээд бид аялал жуулчлалын ажил төрөл гэж ямар шуухан байдаг, яаж хийдэг тухай ёстой мэдэхгүй байсан, бусд хүмүүс хийгээд их мөнгө олж байна гэж сонсоод, би ч хйих юм сан гэж бодож байснийг нуух юун, эхлээд зөвхөн хийж үзэе гэж бодсон, бид засгийн газрынхаа тэтгэлгээр гэр бүлийн хэлбэрийн аялал жуулчлалын цэг байгуулан ажилласан байна. Хэдхэн сар өнгөрөхөд л ингэж хийх нь үнэхээр олз ашигтай юм байна гэдгийг мэдэрсэн юм. Аялал жуулчлалын ажил төрөл эрхэлэхээр дамжин бид олон найз нөхөдтэй танилцаж, хараа өргөжин тэлж, үзэл ухамсар ч маань улам нээлттэй болсон байна" гэж тэр хэлж байлаа.

      Тэр цагаас хойш үр өгөөжийг нь хүртсэн Шгати ммань нэн их оюун ухаан хүчин чадлаа аялал жуулчлалын ажилдаа зориулан ажилласан байна. Наймаагаа нэн сайн хийхийн тулд Шгати гэр майхнаа янзлах талд ч бага бус арга ухаан хүч хөдөлмөр зарцуулсан юм. Зочидод Казак үндэстний зан заншлыг улам сайн ойлгуулж харуулахын тулд, тэрээр Казак үндэстний онцлогтой хатгамалыг гэрийн чимэглэлдээ хэрэглэж, үүний зэрэгцээ бас ирсэн зочидоос санал авч, улмаар уран үзэсгэлэнтэй болгож ажиллаж байна.

      Бидний сурвалжлага өндөрлөх үеэр гэрийн эзэн бидэнд хурууд айраг тараг авчирч, Казак үндэстний зочин мордуулах ая дууг өргөсөн байна.

      Аялал жуулчлалын ажил эрхэлж, ажилсаг хөдөлмөрөөр амьдарлаа өөд нь татаж яваа энэ айлынханд бид сайн сайхан бүхнийг дахин дахин ерөөж байна. \Урангоо бэлтгэв\