Бишгүй олон хүмүүс шоколад идэх нь амархан халууцах, хөөрөх байдал илэрдэг, биеийн эрүүл мэндэд ашиггүй гэж үздэг байна. Гэвч Америкийн CNN-ын мэдээлж буйгаар, хар шоколадны зохих хэмжээгээр идэх нь цусны даралтыг хэвээр байлгах, цусны бүлэгнэлээс сэргийлэх, арьсыг хамгаалах болон бэлгийн дур хүслийг нэмэгдүүлэхэд ч их ашигтай юм байна.
1. Цусны даралтыг тогтоон барьдаг: Америкийн Дафус их сургуулийн эрдэм шинжилгээний лабораторийн хариуцлагатай ажилтан Доктор Jeffrey Biumberg судалгаа шинжилгээ хийх явцдаа, цусны даралт нь өндөр болсон хүн өдөр бүр 3.5 грамм орчим хар шоколад идэж, 2 долоон хоног болоход цусны даралт нь буурч, холестерины эвдэгдсэн хэмжээ нь ч багассан байгааг санамсаргүй илрүүлж мэдсэн байна. Гэтэл энэ мэтээр цагаан шоколад идэхэд харин ийм үр дүн гардаггүй юм байна.
2. Арьсыг зөөлөн харимхай болгодог: Германы эрдэм шинжилгээний ажилтан 24 эмэгтэйд өдөр бүр флавонтой өтгөн колаг 3 сар уулгажээ. Үүний дүнд эдгээр эмэгтэйчүүдийн арьс нь нэн зөөлөн харимхай болж, наранд шарагдсанаас болоод толбо гарах юм уу арьс нь хогжирсон байдал ч маш багассан байна. Эрдэм шинжилгээний ажилтнуудын үзэж буйгаар, флавон нь хэт ягаан туяанд шингэхлээрээ арьсан дахь цусны эргэлтийг сайжруулж, дээрх мэт сайн үр дүнд хүргэдэг байна.
3. Бэлгийн дур хүслийг нэмэгдүүлдэг: "Сексологи" Сэтгүүлд нийтлүүлсэн Италийн эрдэм шинжилгээний ажилтнуудын өдөр бүр шоколад иддэг 143 эмэгтэйд хийсэн судалгааны дүнгээс үзвэл, тэдний бэлгийн дур хүсэл нь ихээр нэмэгдэж, үтрээ нь амархан зөөлөрч, богинохон хугацаанд бэлгийн оргилд хүрдэг болсон байна.
4. Цусны бүлэгнэлээс сэргийлдэг: Америкийн Хопкинс их сургуулийн Анагаах ухааны дээд сургуулийн судалгаа шинжилгээний дүнгээс үзвэл, шоколад хийх түүхий материал нь Кеке модны үр юм, түүнд исэлдэхээс сэргийлэх "Флавоны шүлтлэг эд" маш элбэг агуулагдаж байдаг, энэхүү бодис нь цусны даралтыг бууруулж, цусны бүлэгнэлээс сэргийлдэг төдийгүй, судасны цохилтыг чөлөөтэй болгож, зүрхний өвчний аюулыг бууруулдаг байна, тэрчлэн цусны бүлэгнэлээс сэргийлэх үр ашиг нь вино, цай болон төрөл бүрийн жимс жимсгэнээс ч сайн юм байна.
Шоколадад бас их хэмжээний илч хийгээд тослог зүйл байдаг болохоор хэтэрхий их хэрэглэвэл хүний биед дарамт болох тал ч бий. Иймээс нэг хүн өдөрт 10 грамм хар шоколад идэх нь хамгийн тохиромжтой байгааг мэргэжилтнүүд санал болгож байна.\Л.Буянтогтох орчуулав\
|