• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-09 18:56:51    
Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байсан үе үеийн Элчин сайд нартай манай сурвалжлагчийн хийсэн ярилцлага

CRI

Ноён Цахилгаан Хятадын олон улсын радиод сэтгэгдлээ бичиж өгсөн байна \2007он \

      Очирбат: 1953-1957 онуудад Элчин сайдаар ажиллахдаа Мао даргад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байлаа. Жоу Эньлай дарга Гадаад яамны сайд бөгөөд Ерөнхий сайд байсан. Бид хэд хэдэн удаа уулзалдаж ажил ярьж байсаан. Хоёр орны харилцаа маш сайн, дулаанхан байсан үе шүү дээ, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, худалдаа гээд бүх л салбарт хамтран ажиллаж харилцаагаа хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллаж байлаа. Түүнээс хойш 50 гаруй жилийн хойно Бээжинд эргэн ирж байна. Танигдахааргүй их өөрчлөгджээ. Аугаа их Хятадын ард түмэнд улам бадрангуй хөгжил цэцэглэлтийг хүсье.

Хятадын олон улсын радиогаас Монгол улсаас БНХАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар удаан жил ажиллаж байсан ноён Шагдарсүрэнд дурсгалын зүйл хүргэлээ \2007он \

      Очир: 1988-1990 онуудад намайг Элчин сайдаар ажиллаж байх үед хоёр орны худалдаа ид хөгжиж гадаад худалдааны эргэлт 80%-д хүрч өссөн. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат БНХАУ-д албан ёсны айлчлал хийж бид хамтдаа ӨМӨЗР орж Бөхөөн даргатай уулзаж хамтран ажиллах талаар ярилцаж байлаа. Хоёр талын харилцаа бүх шатандаа өргөн цараатай, өрнүүн хөгжих хандлага руугаа орж байсан. Би 17 жилийн дараа эргэн ирж байна. Хятад орны хурдан хөгжлийн гарааг харж байсан бол хүрсэн үр дүнг нь өнөөдөр нүдээр үзэх завшаан тохиосонд баяртай байна.

1 2 3 4 5 6 7 8