• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-10 17:30:08    
Гадаадын хөрөнгө оруулж байгаа халуун цэг – Тяньжингийн эдийн засаг техникийн нээлтэй бүс

CRI

      Өнгөрөгч зууны 80 онд, Хятад улс гадаадад нээлтэй хотуудад эдийн засаг техникийн нээлтэй бүс байгуулж, нээлтэй бүсийн дотор олон улсын стандартад нийцсэн хөрөнгө оруултын орчинг байгуулахаар дамжуулан нэн олон гадаадын худалдаачид Хятадад хөрөнгө оруулах болсон байна. 20 гаруй жилийн турш Хятад улсд нийт 50 гаруй улсын тэсийн эдийн засаг техникийн нээлтэй бүс байгуулсан байна. Үүний дотор 1984 онд байгуулсан Тяньжингийн эдийн засаг техникийн нээлтэй бүс бол Хятадын хамгийн эрт, ололт амжилтаар хамгийн сайн нээлтэй бүс болсон байна.

      Тяньжингийн эдийн засаг техникийн нээлтэй бүс нь Хятадын умратын Тяньжин хотын зүүн хэсэгт байрлаж, төлөвлөсөн талбай нь 30 гаруй KM²болох юм. Тус бүс нь зүүн талаараа Хятадын умратын хамгийн том гарам---Тяньжин гарамтай нийлж, Бээжингээс зөвхөн 140 километр байдаг юм. Хятадын бусад газарт байгуулсан нээлтэй бүстэй адилгүй Тяньжингийн эдийн засаг техникийн нээлтэй бүс нь хужирхаг намаг газар байгуулсан юм. Өнөө 20 гаруй жил боллоо, тухайн жилийн хужирхаг намаг газар маань дөрвөн зүгт нэвтэрсэн зам харилцааны сүлжээ, орчин үеийн үйлдвэрлэлийн гэр байшин, гоо сайхан ногоон зүлгээр орлогдсон байна.

      2006 оны 1-р сард олон улсын нэрт онцгой химийн аж үйлдвэрийн материал үйлдвэрлэдэг худалдаачин, Америкийн Кабот болон Хятадын нэг компани хамтран 28 сая ам.долларын хөрөнгө оруулж, Тяньжингийн нээлтэй бүсд аж үйлдвэрийн чухал түүхий матриал---нүүрс ус түрөгчийн нэгдэл, нүүрсний харийн үйлдвэрийг байгуулсан байна. Америкийн Кабот кампаний зөвлөлийн дарга бөгөөд ерөнхий захирал ноён Кенет. Ф. Бурнес утахгүй эхлэх гэж байгаа барилгийн газар дээр нь хэлэхдээ, Карбот компани Тяньжингийн нээлтэй бүсд хөрөнгө оруулж, үйлдвэр байгуулаж байгаа явдал бол эндэх сайн сайхан хөрөнгө оруултын орчин ахуй бидэнд таалагдснаас болсон юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,

      Бид энд хөрөнгө оруулсандаа их баяртай байна, нэг талаар эндхийн газар зүйн байршил сайн, жишээлвэл гүүн усны гарамаас ойр байдаг, нөгөө талаар Тяньжингийн эдийн засаг техникийн нээлтэй бүс нь маш сайн дэд бүцсийг байгуулсан байна. Бид манай энэ үйлдвэр дэлхийн хамгийн том, техник хамгийн тэргүүний үйлдвэр болохыг хүсч байна гэжээ.

     Ноён Бурнес танилцуулж хэлэхдээ, Хятад улс өнөө Америкийн дараа дэлхийн хоёрдугаар том нүүрсний харыг хэрэглэгч орон болсон байна, зах зээлийн нөөц маш их байна гэжээ. Кабот компаний төлөвлөгөөний дагуу, 2010 он гэхэд Тяньжингийн нээлтэй бүсийн нүүрсний харын үйлдвэр нь дэлхий хамгийн том шилдэг чанарын нүүрсний харыг үйлдвэрлэгч бааз болох юм байна.

      Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, нээлтэй бүсийг байгуулснаас хойш, дэд бүтцсийн бүтээн байгуулалтын ажлыг чухалчлан үзсээр ирсэн бөгөөд 2005 оны эцсээр тус салбарт нийт 40 тэрбум юаний хөрөнгө оруулсан байна. Энд соронжин галт тэрэг, хурдны зам, цахилгаан гаргах станц зэрэг из бүрэн дэд бүтц нь аж хауйн нэгжийн хөгжилд маш сайн нөхцөл олгосон байна.

      Үүнээс гадна гадаадын аж ахуйн нэгжид шилдэг үйлчлэгээ олгох бол Тяньжингийн нээлтэй бүсийн нэг онцлог болсон байна. Үүний тухай Моторола электрон хязгаардмал хариуцлагтай компаний олон нийтийн хэрэг хариуцсан хэлтэсийн захирал ноён Чэнь ли хэлэхдээ,

      Нээлтэй бүсийн удирдагч хөрөнгө оруулагчдын ашиг сонирхолыг бодолхылж, хөрөнгө оруулагчдад туслан аж ахуйн нэгжийг нь хөгжүүлсэн байна. Тэд гадаадын аж ахйн нэгж болон нээлтэй бүсийн засгийн газрын хооронд маш сайн гүүр болсон байна гэжээ.

      Тэрээр танилцуулж хэлэхдээ, 10 гаруй жилийн өмнө Моторола компани Тяньжингийн нээлтэй бүсд орсноос хойш маш түргэн хөгжсөн байна. Өнөө Моторола компани нээлтэй бүсд нийт 3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, 5 үйлдвэр байгуулж, 10 гаруй мянган ажилтадтай болсон бөгөөд борлуултын нийт хэмжээ 50 тэрбум ам.доллар болсон байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Өнөө Тяньжингийн нээлтэй бүс нь Моторолагийн бүх дэлхийн үйлдвэрлэх төв болсон бөгөөд энэ онд 50 гаруй шинэ бүтээгдэхүүнийг энд үйлдвэрлэх болно гэжээ.
Моторолатай адилхан сүүлийн жилүүдэд, улмаас улам олон гадаадын аж ахуйн нэгжүүд Тяньжингийн эдийн засаг техникийн нээлтэй бүсэд хөрөнгө оруулах болсон бөгөөд жил бүр тус бүсэд оруулж байгаа гадаадын хөрөнгө 1 тэрбум ам.доллараас давсан байна. Өнөө нээлтэй бүсийн гэрээгээр ашигласан гадаад хөрөнгө 20 тэрбум ам.доллард хүрсэн байна.

      Тяньжингийн нээлтэй бүсийн ажлын комиссын нарийн бичгийн дарга ноён Пи чянь хэлэхдээ, нээлтэй бүсийн хөгжлийн зорилт бол дэлхийн чанартай боловсруулах, үйлдвэрлэх төв байгуулах бөгөөд дээд шинэ техникийн ололт амжилтын бааз байгуулах явдал болно гэжээ. Тэрээр хэлэхдээ,

      Хойшдын хөгжлийн талаар үйлдвэрлэлийн шат өгсөлт, бүс нутгийн эдийн засгийг шилдэгжүүлэх зэрэгд их зүйлийг бодох хэрэгтэй байна. Бид завал дэлхийд чиглэсэн, адил бус соёлд зохицсон, хүн түрөлхтний оршин суух, хөгжилд зохицсон орчин үеийн нээлтэй бүсийг байгуулах болно гэжээ. /Г. Сайн-Өлзий бэлтгэв/