• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-10 18:42:02    
Жиань чуаний музейнууд

CRI

      Хятадын баруун өмнөд нутгийн Сы чуань мужид Хятаддаа хамгийн том нь болох иргэдийн цуглуулгын музейнууд байдаг. Үүнийг Жиань чуаний музейд гэдэг юм. Эдгээрийн эзэлж байгаа газрын талбай 30 гаруй га байдаг бөгөөд үзмэрийн орд талбай ч хэдэн арав байж, иргэдийн хувиараа цуглуулсан үзмэрүүдээр гол болгосон музейнууд бий болсон байна.

      Жиань чуаний музейд нь Сы чуань мужийн Да И шяний Ань рэнь сууринд байрладаг. 2005 оны 8-р сард нээсэн, мөн жилдээ 100 мянга гаруй үзэн танилцагсадыг хүлээж авсан аж. Жиань чуаний музейдынхан үзмэрийн орд талбайгаа 25 болгож, дурсгалын өргөн чөлөөг болон дурсгалуудтай нэр холбосон зочид буудлыг 3 байгуулж, музейд төвлөрсөн том район байгуулахаар зэхэж байна. Өнөө 8 орд талбай, дурсгалын 2 өргөн чөлөөг албан ёсоор нээлттэй болгоод байна.

      Жиань чуаний музейдад хадгалж байгаа үзмэрийн тоо 2 сая ширхэгээс давсан байна. Эдгээр үзмэрийн төрөл зүйл, бий болсон цаг үе зэргийг нь үндэслэж, 3 систем хувааж дэлгэн үзүүлж байна. Үүний 1-д, дэлхийн 2-р дайны үеийн Хятадын дайны талбарын дурсгалт зүйлсийг дэлгэж байна. Үүнд дэлхийн 2-р дайны үед хэрэглэж байсан зэр зэвсэг, хувцас хунир, бичиг материал, захиа занаа, гэрэл зэраг зэрэг багтаж байна. 2-д нь, голдуу ваар шаазан, хөрөг баримал, суртал ухуулгын зураг зэргийн гар урлалын бүтээгдэхүүн багтаж байна. Эдгээр нь 1966—1976 оны хоорондох Хятадын түүхийн онцгой цаг үеийн эд ангиуд болно. 3-д нь, Хятадын ардын зан заншлын соёл урлагийн бүтээгдэхүүнээр гол болгож, гэр ахуйн хуучин тавилгууд, хуучин гэрэл зургууд зэрэг байна.

      Энэ газрын дурсгалт зүйлүүдийн олонхийг нь хүмүүс газар газраас эрж сурч цуглуулснаас гадна бас нэг бүлгийг нь гадаадын найз нөхдүүд нь бэлэглэсэн зүйл болох аж. Жишээлбэл 2005 онд Руберт Грубер гэдэг хүн энэ газарт маш олон зүйлийг бэлэглэсэн байв. Тэрээр Америкийн "Нисдэг бар бригад"-ын нисэгч байсан тул өөрийн хэрэглэж байсан нислэгийн хувцас, бие хамгаалах гар хэрэгслүүд, амин сахиа зэргээ бэлэглэсэн байлаа. Уг музейд тэрээр анх ирээд үзэн танилцаж байснаа их ойлсан юм гэнэ. Яагаад гэсэн чинь энэ музейны хананы зураг дээр түүний нэг сайн найзын зураг байсан аж.