Нутаг дэвсгэр: 30344 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: НҮБ-ын Хүн амын сангийн "2004 оны дэлхийн хүн амын тайлан"-аас үзвэл, нэг сая 800 мянга, хүн амын жилийн өсөлтийн хэмжээ нь 0,9%(2004 он). Зонхилох хэсэг нь хар арьстан, Бантү хэлний системийн Басуто үндэстэн болон Зүлү зндэстэн юм. Англи хэл болон Сайсуто хэл хэрэглэдэг. Оршин суугчдын 90 хувь нь Хиристосын шинэ шашин болон Катулик шашин шүтэж, бусад нь балар эртний шашин болон Лалын шашин шүтдэг.
Нийслэл: Масеру, дэлайн түвшнээс 1500 метр өндөрт байдаг. Ойролцогоор 370 мянган хүн амтай, түүний дотор хотын төвдөө 150 мянга орчим бий. Хамгийн халуундаа 33 хэм, хамгийн сэрүүндээ -3 хэм.
Төрийн тэргүүн: Улсын ван Летсйе 3-р, 1996 оны 2-р сарын 7-ны өдөр суурин залгамжилж, 1997 оны 10-р сарын 31-ний өдөр Вангийн ширээнд балбан ёсоор суусан байна.
Чухал баяр дурасгалын өдөр: Баатарчуудын өдөр – 4-р сарын 4-ний өдөр. Вангийн төрсөн өдөр – 7-р сарын 17-ны өдөр. Тусгар тогтнолын өдөр – 10-р сарын 4-ний өдөр.
Ерөнхий сайдал: Африкийн өмнөд хэсгийн далайн гарцгүй орон, зүүн хэсгийн 75 хувийн газар нутаг нь уулан нутаг, хагийн өндөр газар нь далайн түвшнээс 3482 метр өндөр. Баруун хэгсийн 25 хувийн зурвас газар нутаг нь нам доор тэгш газар, хагийн нам хэсэгтээ 1388 метр. Өмнөд Африк дөрвөн талаар нь хүрээлж байна. Эх газрын завсарын халуун бүсийн цаг агаартай. 5 – 9-р сардаа хуурай улирал, 10 – ирэх оны 4-р сар хүртэл борооны улирал, хамгийн халуундаа 33 хэм, хамгийн хүйтэндээ хасах 7 хэмтэй.
Тусгар тогтнохоос өмнө Басутоленд гэсэн нэртэй байжээ.19-р зууны эхээр Басуто үндэстэний ахлагч Мошүшү 1-р үндэстэнүүдийг нэгэтгэж, вэнт улс байгуулав. 1868 онд Басутолендыг Англи өөрийн ивээлдээ авсан нутаг гэж албан ёсоор мэдэгдсэн бөгөөд 1871 онд түүнийг Английн Өмнөд Африкийн колонийн райондоо багтаан оруулав. 1966 оны 10-р сарын 4-ний өдөр тусгар тогтнолоо мэдэгдэж, улсын нэрээ Лесото Вэнт Улс гэж тогтоож, үндэсэн хуульт эзэнт тогтолцоо хэрэгжүүлэв. \М.Цэцэн бэлэтгэв\
|