Сонсогч та бүхэнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая, би бол ХОУР-ын Бямба гаригийн хөгжмийн нэвтрүүлгийн редактор хөтлөгч Хүчит байна.
За энэ удаагийн нэвтрүүлгээрээ дуучин Жинь Шатай хамтарч дуулсан "发现爱" боюу "Хайрыг олсон нь" хэмээх дуугаараа шалгарсан дуучин Линь Жүньжегийн амьдрал, уран бүтээлээс танилцуулахаар бэлдээд байна. Ингээд энэхүү "发现爱" боюу "Хайрыг олсон нь" хэмээх дуугаар нь өнөөдрийн нэвтрүүлгээ эхэлье.
Дуучин Линь Жүньжегийн талаар товчхон танилцуулъя.Тэрээр Сингафурт төрсөн. Түүний англи нэрийг нь JJ гэдэг ба энэ нэр нь мөн ч түүний урлагийн нэр юм. JJ нь 172 cm өндөр, 60 kg жинтэй.Тэрээр шүлэг бичих, зураг зурах, дуу дуулах хоббитой ба төгөлдөр хуур, гитар гэх мэт хөгжмийн зэмсэгүүдийг чадварлаг тоглодог залуу юм байна. Хятадын эх газрын дуучдаас S.H.E хамтлаг болон дуучинЖөү Желүний дуунуудыг сонсох дуртай, харин барууны дуучдаас дуучин Craig David、Michael Jackson нарыг хүндэлж биширч явдаг юм байна. R&B стилийн дуу голчлон дуулдаг хэдий ч бусад бүх төрлийн дуунуудыг сонсох дуртай ба дуучин хүн нэг хэвийн стиль маягт баригдах ёсгүй гэж бодож явдаг юм байна. Өөрийн гадаад байдал хувцас заслаа нилээн анхаардаг ийм залуу юм байна.
Дуучин маань бага байхын дуу хөгжимд сонирхолтой байсан ба багаасаа дуучин болохыг мөрөөддөг байсан байна. Дуу хөгжим бол миний амьдрал, миний аз жаргал юм аа хэмээн нэгэнтээ сэтгэл хөдлөн ярьж байсан энэхүү залуугийн мөрөөдөл үнэхээр биепж, дуу хөгжмийн ертөнцийг өнөөдөр түүнгүйгээр төсөөлөшгүй болжээ.Тэрээр анхны цомгоо 2003 оны 4-р сард "乐行者" боюу "Урлагчин" хэмээх нэртэйгээр гаргасан ба Тус цомогт нь нийт 11 ширхэг дуу багтсан юм байна.
Одоо бүгдээрээ түүний анхны цомгийнх нь翅膀 буюу "далавч" хэмээх дууг нь хүлээн авч сонсоцгооё. Та бүхний хүлээн авч сонсох гэж буй энэхүү дууг тэрээр өөрийн хайрт бүсгүйгээсээ салан холдсоны дараа түүндээ зориулж дуулсан юм байна.Тэрбээр өөртөө хэлэхдээ, энэ дуу миний сэтгэлээс гарсан дуу учраас миний энэ цомгийн хамгийн сайн бүтээл болсон гэжээ.
Энэхүү дуунд:
Хэн эхэлж үүрд хайртай байна гэж хэлсэнийг Хэн маань ч одоо санахгүй Урдын хэлсэн энэ үг Хойшдын сэтгэлийн шаналал болоо юу Хичнээн удаан хугацаа өнгөрөө вэ Хэн маань ч урдын сайханыг санахгүй Чи бид 2 гар гараасаа хөтөлцөн Хамтдаа бүхнийг туулна гэж ярьдаг байсан Харин одоо энэ бүгдийгээ мартжээ.
Эрхэм хүндэт сүлжээ ашиглагчид аа, дээр та бүхэнд Хятадын цаагаац гаралтай Сингафурийн дуучин Линь Жүньжегийн болон түүний хоёр сайхан дууг танилцуулла, та бүхэнд талаагдсан байхаа. Бид дараачийн нэвтрүүлгээр дахин золгоё.
|