Эрхэм хүндэт найз нараа, бээжин жүжгийн Хятадын " төрийн жүжиг" гэж нэрлэж байна. Хятадын Бээжин жүжгийн теарт нь Хятадын бээжин жүжгийн урлагийн хамаг дээд тоглолтын түвшнийг төлөөлж байдаг юм. Хятадын бээжин жүжгийн театрын дарга Ү Жян олон жилийн турш энэхүү уламжлалт ши жүжгийн төрлийг хөгжүүлэн мандуулахын төлөө хүчин чармайж, бээжин жүжиг гэх энэхүү балар эртнийжүжгий төрлийг орчин үеийн нийгэмд цог жолбоог нь бадрааж явна. Одоо та бүхэнд Ү Жянг танилцуульяа.
Та одоо бээжин жүжгийн театрын тоглолтын хэсгээс сонсож байна. Бээжин жүжиг 200 гаруй жилийн түүхтэй болж байна. Бүрэлдэн хөгжих явцдаа бээжин жүжиг нь бусад урлагийн төрлийн охь содонг тасралтгүй шингээн авч, Хятадын ши янгууны доторхи хамгаас их нөлөө тусгалтай жүжгийн төрөл болсон байна. Өнгөрөгч зууны хориод оноос тавиад оныг хүртэл, Хятадын бээжин жүжгийн их мастер Мэй Лань-фан хуучин ЗХУ, АНУ,Япон, Европын олон орноор олон удаа хүрч тоглоод, бээжин жүжгийн урлагийг дэлхийд танилцуулсан юм. Мэй Лань-фангаар төлөөлгч болгосон Хятадын ши жүжгийн урлагийг Оросын Константин. Станиславски,Германы Бертолт Бречитийн ши жүжгийн урлагийн хамт " дэлхийн 3 том ши жүжгийн тоглох систем" гэж нэрлэж байна.
Мэй Лань-фангийн цаг үе бол Хятадын бээжин жүжгийн хамгийн гэрэл цацрангуй үе мөн. Хятадын өмнө умраа олон нутагт бээжин жүжгийн тоогүй олон хорхойтон байв. 1949 онд төрсөн Ү Жян яг энэ үеийг завдсан байлаа. 8 настайдаа ши янгууны сургуульд орж, ши дуулахыг сурчээ. Ү Жян эргэн санж хэлэхдээ,
" Миний авга аав бол Хятадын сонгодог ши жүжиг болон сонгодог уран зохиолыг тусгай судалсан эрдэмтэн хүн. Миний авга аав надад үргэлж ингэж хэлдэг байсан: би нэг насаараа ши жүжгийн судалгаа хийлээ, зөвхөн онолын талаар, түүхийн талаар судлаж, харин эх үндэсийг нь олох, практикийн талаар би мэдэхгүй, Да Жян чи ши жүжиг сур, хожим авв хүү бид хоёр хамтаар судлаяа. Чи практикийг ойлгож мэднэ, би онолыг сайн мэдэх болохоор хоёул судлавал амжилт олж юн магад гэж ярьж байсан юм. 1958 онд би Бээжингийн ши жүжгийн сургуульд шалгуулан орсон юм" гэжээ.
Ү Жян Бээжингийн ши жүжгийн сургуульд бүхэл 9 жил сурч, сургуулиа төгсөөд тоглолтод оролцсон байна. Гэтэл хэдэн жилийн дараа тэрээр аз бусаар хөлөө гэмтээж, жүжгийн тайзанд тоглохын аргагүй болжээ. Үүнээс дараа нь Ү Жян Хятадын хамгийн алдарт их сургууль болох Бээжин Их Сургуулийн хятад хэлний пакультетэд шалгуулан орж, тэнд уран зохиолын зохион бүтээх бат бэх үндэс суурь тавьсан байна. Сургуулиа төгсөөд Бээжингийн бээжин жүжгийн театарт жүжиг найруулах болон онолын судалгааны ажил хийв. 1985 онд Ү Жян бас Бээжингийн урлагийн судалгааны хүрээлэнд шалгуулан орж, магистарын цол хамгаалахаар суралцсан байна. Энэ хугацаанд түүний зохион бүтээсэн бээжин жүжгийн зохиол нь бүх Хятадын шагнал авсан байна. Түүнээс хойш Ү Жян Бээжингийн ши жүжгийн сургуулийн орлогч захирал, Бээжин хотын Соёлын ажил эрхэлсэн газрын орлогч дарга зэрэг ажил үүрэг хариуцаж, 2000 онд Хятадын бээжин жүжгийн театрын дарга болсон байна.
Хятадын бээжин жүжгийн театр нь Хятадын бээжин жүжгийн урлагийн хамаг дээд түвшнийг төлөөлж байдаг юм. Гэвч цаг үе хөгжихийн хирээр, олон ургалцат соёл цэнгүүний хэлбэрийн дайралтад, энэхүү эртний ши жүжиг нь хөгжих жич оршин тогтноход ч бэрхтэй байдалд тулгарч, нэг талаар үзэгчид нь өдөр ирэх тусам цөөрч, хөгширч, нөгөө талаар бээжин жүжгийн тоглолтын хамтлагууд нь зах зээлд орох үзэлт арга барилаар дутмаг байв. Ү Жян тушаалд орсон эхний үедээ даруй Хятадын бээжин жүжгийн тетрт асар их өөрчлөлт хийсэн байна. Тэр хэлэхдээ:
" Би Хятадын бээжин жүжгийн театрт хүрэнгүүт ийм санал дэвшүүлсэн, Хятадын бээжин жүжгийн театр хэрбээ ши боловсрохгүй, шинийг үүдэн бүтээхгүй, өөрийн гэсэн уран бүтээл гаргахгүй, нийгмийн соёлын шаардлагыг хангахгүй юм бол Хятадын бээжин жүжгийн театр орших хэрэггүй гэсэн гэжээ.
Ү Жянгийн хүчин чармайлтаар Хятадын бээжин жүжгийн тетрынхан цоо шинэ тоглолтын дүр төрхөөр зах зээлээ нээсэн байна. Үүний дагуу нэг бүлэг залуу жүжигчид түргэн нэр алдаршиж, бүх Хятад даяарт алдартай шинэ жүжигчидтэй болж, белетийн орлого нь ч маш их болов.
Хятадын бээжин жүжгийн театрын дагуулгатайгаар, олон газрын бээжин жүжгийн тоглолт аажмаар сэргэсэн байна. Шинэ орчин ахуйд бээжин жүжгийн театр болон хүрээлэнгүүд эрхлэлтийн хэлбэрээ өөрчилсөн нөхцөлд сая нэн их нөлөө тусгал гаргаж чадах юм гэж Ү Жян үзээд, бээжин жүжгийн 200 гаруй жилийн турших тойрон тоглодог байсаныг өөрчлөөд, Мэй Лань фан нэрэмжит театрыг зоригтой байгуулсан байна. Ү Жянгийн төлөвлөгөөнд, бээжин жүжгийн их багш Мэй Лань фангийн нэрээр нэрлэсэн энэ том жүжгийн театрт жил болгон наад зах нь 100 удаа тогтмол тоглох бөгөөд урин тоглуулах болон тойрон тоглох хэлбэрээр, бүх Хятадын бээжин жүжгийн тоглолтын захыг хөгжөөх юм байна.
Ү Жян өнөө мөн бээжин жүжиг болон гадаадын урлагийг уялдуулж байгаад нэн олон бээжин жүжгийн төрлийг дэлхийн олон оронд тоглуулж, нэн олон гадаадын иргэдэд Хятадын уламжлалт ши жүжгийн соёлыг танилцуулахаар чармайн ажиллаж байна. /Пэрлаймаа орчуулав/
|