83он
9-р сарын 18-нд бүх Хятадын биеийн тамир спортын 5-р наадам Шанхай хотноо зохиогдов. Уг наадамд 2 хүн 3 удаа дэлхийн 2 рекорд амжилтыг эвдэв. Наадмын хугацаанд нийтийн спортын ажлын тэргүүний хамт олон, тэргүүний ажилтдыг алдаршуулан сайшаах хурал хуралдуулав.
10-р сарын 23-нд дэлхийн гимнастикийн аварга шалгаруулах 22-р тоглолтод Хятадын баг тамирчид эрэгтэй багийн аварга болсон байна.
11-р сарын 9-нд Хятадын биеийн тамир спортын үндэсний хороо, Боловсролын Яамнаас бүх Хятадын биеийн тамир спортын уламжлалт төрлийн сургуулийн арга туршлага солилцох хурал хуралдуулжээ.
84 он
1-р сарын 1-нд Олон улсын спортын онол болон спортын сургалтын зөвлөлөөс Хятадын спортын шинжлэх ухааны нийгэмлэгийг А төрлийн гишүүнээр элсэв.
2-р сарын 4-нд Олон улсын Олимпийн хорооноос Хятадын Олимпийн хорооны ерөнхийлөгч Чжүн Шуатүнд "Олимпийн мөнгөн одон" олгохоор шийджээ.
4-р сарын 22-нд Хятад улс анх удаагаа олон улсын тайжи гимнастикийн урилгын тоглолтыг Ү-хан хотноо зохион байгуулав.
5-р сарын 1-нд Янь хүн, Шюй Юүнжюү Норвегийн Вергенд зохиогдсон олон улсын спортын алхааны урилгын тэмцээнд оролцож, 21 минут 40 секунд 3 болон 21 минут 41 секундийн амжилтаар эмэгтэйчүүдийн 5 километрийн спортын алхааны дэлхийн рекорд амжилтыг тус тус эвдсэн байна. Янь хүн Данийн Копенгагений спортын нийгэмлэгийн спортын алхааны нээлттэй тэмцээнд оролцож, 45 минут 40 секундийн амжилтаар эмэгтэйчүүдийн 10 километрийн спортын алхааны дэлхийн рекорд амжилтыг эвджээ.
5-р сарын 7-нд Хятадын өдөн бөмбөгийн баг тамирчид Малайзын Куала-Лумпурт зохиогдсон олон улсын өдөн бөмбөгийн багийн аварга шалгаруулах тоглолтод оролцож, эмэгтэй багийн аваргыг анх удаагаа авсан байна.
|