Жил бүрийн майн нэгний өмнө хойно, бүх хятадаараа 7 хоногийн урт амралт тавидаг. Сүүлийн жилүүдын байдлаар, энэ үе болох бүр Бээжин хотын Хуа Тан дэлгүүрийн биеийн тамир спортын хэрэгслийн газрын дарга Ян Кай ямар ч зав чөлөөгүй, маш ажил ихтэй болдог юм.
Ян Кай танилцуулж хэлэхдээ, өнгөрсөн жилийн майн нэгний алтан долоо хоногт, уг дэлгүүрийн биеийн тамир спортын барааны борлуулалтын хэмжээ нь энгийн үеэс 100 мянган юаниар илүү бөгөөд энэ оны байдлаар нэн давах болно гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, сүүлийн жилүүдийн борлуулалтын хэмжээ сайн байсаар юм. Биеийн тамирын хувцас болон пүүзыг залуучууд авах нь олон байдаг, голцуу хямдхан барааг их сонгодог. Биеийн дасгал хийх төхөөрөмж, жишээлбэл газрын теннисийн цохиур, уул авирах хэрэгслийг өндөр цалин олж байгаа хүмүүс их авдаг. Энгийн үедээ спорт хийх зав алга учраас амралтаа ашиглаж байх нь болзошгүй гэжээ.
1 2 3
|