5-р сарын 10-ны өдөр, Хятадын Төрийн Зөвлөл хурал хийж сансрын хөгжлийн "11-р таван жил"-ийн төлөвлөгөөг хянан хэлэлцэв, энэ нь Хятадын сансрын салбар дахь бүх талын хөгжлийн анхны төлөвлөгөө болно.
"11-р таван жил"-ийн төлөвлөгөө гэдэг нь 2006 оноос 2010 он хүртлэх төлөвлөгөөг хамарч байгаа юм.
Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Зэн Пэйянь хурал дээр хэлэхдээ, нисэгчтэй сансрын хөлөг, сарны бөмбөрцгийн тандалт, шинэ үеийн зөөгч пуужин зэрэг шинжлэх ухаан техникийн том том төслийг түлхүү хөгжүүлэх хэрэгтэй. Олон улсын тэргүүний техникийн мэргэжлийг анхаарч, сансрын техникийн чадварын үндсэн байгуулалтыг эрчимжүүлж, дээд хэмжээний баталгаатай, сансрын найдвартай бүтээгдэхүүнийг төлөвлөн хийж, сансрын ажиллагааны аюулгүйн байдал, үр ашгийг чармайн хамгаална гэжээ.\Алтаннавч орчуулж, Буян хянав\
|