• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-14 15:28:57    
Таргалах өвчнийг хүнсний зүйлээр эмчлэх арга

CRI

      Хүний стандарт хангасан биеийн жинг тооцохдоо[биеийн өндөр(см)-100] Ⅹ 0.9=стандарт хангасан биеийн жин(кг)болно. Одоох байдлаар, стандарт хангасан биеийн жингээсээ 20%-иар давж байвал таргалсанд тоочиж байна.

      Таргалах өвчний учир шалтгаан нь олон янз байдаг боловч хүнсний бүтээгдэхүүнээс шингээж авсан зүйл нь зарцуулах хэмжээнээсээ даваад таргалж байгаа нь гол шалтгаан болж байна. Хүүхдүүд их таргалж байгаа нь хүнсний бүтээгдэхүүнд байгаа тослог зүйл болон амьтны гаралтай уураг их байгаагаас болж байна. 7 нас хүрээгүй тарган хүүхдүүдийн 40% болон өсвөрийн насний тарган залуучуудын 70% нь цаашид өсөхөөрөө таргалах өвчинд нэрвэгдэж болзошгүй юм байна.

     Насанд хүрсэн хүмүүс ч хэрвээ хүнсний бүтээгдэхүүний шим тэжээлийг хэтэрхий их шингээж аваад бие цогцдоо хуримтлуулаад байвал өөх тосны нийлмэл болоод таргалах өвчинд нэрвэгдэх тохиолдол ч гарч магадгүй юм.

     Учир иймээс, таргалж байгаа хүмүүс хүнсний бүтцээ зохицуулж, хүнсний зүйлийг хэрэглэх зөв заншилтай болж, хүнсний зүйлээр өвчнөө эмчлэх аргыг эзэмшиж авах хэрэгтэй байна. Үүнд голдуу доорх 6 зүйлийн аргыг сурууштай байна.

     1. Өглөөний хоолыг хааш яйш идэх, үдийн хоолыг дөнгөсхийгөөд өнгөрүүлэх, оройн хоолыг тансаг бэлтгэх ийм амьдралын арга хэлбэрийг өөрчлөх хэрэгтэй.

      Өглөөний хоолыг хааш яйш идэх буюу эсвэл бүүр идэхгүйгээр он жил удах юм бол цусны чихэрлэг зүйл буурч ажлын үр дүнд нөлөөлдөг, улмаар ходоодны үрэвсэл, цөс чулуужих зэрэг өвчин эмгэгт нэрвэгдүүлдэг, оройн хоолыг тансаг бэлтгэж элбэг хэрэглэснээр, идсэн хоолны өөх тослог зүйл нь хүний биед хуримтлагдаад таргалахад хүрэгдэг байна. Иймээс, "Өглөөний хоолондоо сайныг идэж, үдийн хоолоо цадтал идэж, оройн хоолоо бага идэх" зэрэг эрүүл мэндэд тустай амьдралын арга хэлбэрийг эрхэмлэх хэрэгтэй юм.

      2. Ресторан зоогийн газар хоол идэх тохиолдлыг чадах хирээр цөөн болговол зохино

      Ресторан зоогийн газрын хоол хүнс нь ихэвчлэн илч ихтэй, уураг, өөх тос элбэг бөгөөд ширхэглэг эд бага байдаг болохоор турахад ашиггүй.

      3. Хуурагтаа тос, давс, чихэр зэрэг амтлагчийг хэтэрхий их хийхээс зайласхийх хэрэгтэй

      Хайрсан, шарсан хүнсний зүйлийг бага идэж, холимог хүйтэн зууш, шинэ ургасан хүнсний ногоог ахиухан идэж байх сайн.

      4. Шөнийн хоол идэхгүй байж, хэт цадталаа идэхээс сэргийлэх:

      Унтахаасаа өмнөхөн хоол идэх, өдөрт хоёрхон удаа хоол идэх нь хүнийг амархан таргалуулдаг. Иймээс өлслөө ч гэсэн хэт цадталаа идэхгүй байж, чихрийн төрөл юм уу өөх тос ихтэй хүнсний зүйлийг хэтэрхий хэрэглэхийг цээрлэл болговол зохино.

      5. Яаруу сандруу идэж уухаас зайлсхийх:

      Хоол идэхдээ сайтар зажилж удаан залгина, энэ нь хоолны шим тэжээлийг шингээн авах хэмжээг нэмэгдүүлж, шүлсний эдийн ялгарахад ч тустай байдаг.

      6. Дасгал бэлтгэл хийх, биеийн хөдөлмөрт оролцох нь таргалах өвчнөөс сэргийлэхэд тустай

      Хоолны шим тэжээл судлаачдын судалж илрүүлснээр, биеийн хөдөлмөр хийдэг хүн их идлээ ч гэсэн амархан таргалдаггүй, харин дасгал бэлтгэл хийдэггүй, биеийн хөдөлмөрт оролцдоггүй хүмүүс бага идлээ ч гэсэн таргалдаг юм байна.

      Тураах эмийг дураараа хэрэглэхгүй байж, эмчийн зөвшөөрөлтэйгээр тураах эм уухын зэрэгцээ, эрүүл мэндэд тустай хүнсний зүйл идэх арга, амьдралын зөв заншлаар таргалах өвчнөөс сэргийлж аж төрөхийг анагаахын мэргэжилтнүүд санал болгож байна.\Л.Буянтогтох орчуулав\