• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-15 11:23:29    
Тайваний хоолойн хоёр эргийнхэн нь шууд нислэгийн талаар халуун яриа өрнүүлж байна

CRI

      ХКН болон Хятадын Гаминдан намын холбогдох байгууллагын хамтаар зохион байгуулсан хоёр эргийн эдийн засаг худалдаа соёлын 3-р чуулга уулзалт 4-р сарын 28-29-нд Бээжинд болсон байна. тайваний хоолойн хоёр эргийнхэн хооронд одоо болтол шууд нислэг хийгдээгүй нь тайваний эдийн засгийн хөгжил, чаашилбал хоёр эргийн эдийн засаг худалдааны солилцоо хамтын ажиллагаанд том харш саад болж байна. Шууд нислэг хийгэгдэхэд хүрвэл хоёр эргийнхэнд ашигтай болно гэж хуралд оролцсон зүтгэлтэд үзэж байна.

      2006 онд эх газар болон Тайваний худалдаа 100 тэрбум ам доллараас давсан байна. Тайваниас давхардсан тоогоор 4 сая 400 мянган хүн эх газарт иржээ. хүн, эд барааны ийм их урсгал нь хоёр эргийн шууд нислэгт асар их эрэлт хэрэгцээ бий болгож байна. Гэвч Тайваний эрх баригчдын харш саад тавьж байгаагаас болоод өнөө хоёр эргийн зонхилох хүн болон бараа гуравдахь газраар тойрч байна. Тус удаагийн чуулга уулзалтад, Хятадын иргэний агаарын тээврийн үндэсний ерөнхий газраас эх газрын талаас хоёр эргийн агаарын шууд нислэгийг ахиулахаар бодлого, арга хэмжээнүүд авна гэж мэдээлжээ. Эдгээр арга хэмжээнд: зах зээлийн эрэлт хэрэгцээ болон нисэх онгоцны ерөнхий баталгаажуулалтын хүчин чадлын дагуу, шууд нислэгийн түрээсний нисэх онгоцны газрыг цаашид нээлттэй болгох. Хоёр эргийн шууд нислэгийн түрээсний нисэх онгоцны хөгжлийн шаардлагын дагуу 2007 оны 5-р сарын 1-нээс Тайваний хоёр эргэд нисч байгаа түрээсний нисэх онгоцны бүх агаарын нислэгийн компани нь эх газрын нээлттэй болгосон түрээсний нисэх онгоцны газарт хэрэг эрхлэх газар юм уу төлөөлөгчдийн газар ажиллуулж болохыг зөвшөөрсөн зэрэг хамрагдаж байна.

      Тайваний Чэн гүн их сургуулийн Профессор Дай Зүөмин хатагтай: Эдгээр арга хэмжээний дагуу эх газрынхан нь Тайванийханд шууд нислэгийн хаалгыг нэгэнт онгойлгосон нь хоёр эргийн бараа тээвэр болон хүмүүсийн ирж явах тээврийн өртгийг ихээр бууруулж болно гэж үзэж байна.

     Тайваний Ядү ли чжи буудлын ерөнхий захирал Янь Чаншөү: хоёр эргийнхэн нь шууд нислэгийг биелүүлэхэд хүрвэл, Тайванийг худалдаа, амралт аялал жуулчлалын дамжин өнгөрөх газар болгож, бизнесийн асар их боломж тохиол авчрах болно гэж үзэж байна.