• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-15 11:26:50    
4 жилд ажлын ур чадвартай хоёр сая хүн бэлтгэнэ

CRI

      Хятадын баруун нутгийн Шаньши муж тун саяхан 2007–2010 онуудад хэрэгжүүлэх "Хүн бүхнийг ажлын ур чадвартай болгох төсөл"-ийн ерөнхий төлөвлөгөө боловсруулсан байна. Энэ төлөвлөгөөний дагуу Шаньши мужийн засгийн газар 2007 оноос эхлэн жил болгон 200 сая юаний тусгай хөрөнгө мөнгө санхүүжүүлж, хамгинй багдаа 500 мянган хүнийг бэлтгэл дамжаанд хамруулж, дөрвөн жилд нийт хоёр сая орчим хүнийг ажлын ур чадвартай болгон бэлтгэн хүмүүжүүлэхээр байна.

      "Хүн бүхнийг ажлын ур чадвартай болгох төсөл"-ийн ерөнхий төлөвлөгөөний бэлтгэл дамжаа нь "засгийн газар тэргүүлэн, зах зээлийн журмаар ажиллаж, бэлтгэл дамжаагаар дамжуулан ажлаар хангаж, дагаж үйлчлэх" загварын дагуу зохион байгуулагдах юм байна. Ажил мэргэжлийн боловсролын сургуулиуд болон байгууллага нь зах зээлийн эрэлт хэрэгцээ болон өөрийн нөхцөл боломжийн дагуу мэргэжил болон ажлын төрөл зүйлийг тогтоож, бэлтгэл дамжаанд хамрагдсан хүмүүсийг зохион байгуулах, сургалтанд хамруулах арга хэлбэр, мэргэжил байрлуулах, бэлтгэл дамжааны хэлбэр, сурах цаг зэрэг талаар уян хатан байж, бэлтгэл дамжаанд хамрагдах хүмүүсийн адил бус эрэлт хэрэгцээг хангах болно. Бэлтгэл дамжаа зохион байгуулсан байгууллага нэгж нь ажилд танилцуулах болон дагаж үйлчилэх хариуцлагатай бөгөөд бэлтгэл дамжаанд хамрагдах хүмүүс нь бэлтгэл дамжааг өөрөө эзэн мэдэн сонгох юм байна.

      Төлөвлөгөөний дагуу, Шаньши муж нь ажил мэргэжлийн дунд зэргийн боловсролын цар хүрээг өргөтгөж, 2007 онд ажил мэргэжлийн дунд зэргийн боловсролын сургуулиуд 330 мянган сурагч элсүүлж, түүнээс хойш жил тутамд таван хувиар нэмэгдүүлэх юм байна. 2010 он гэхэд тус мужийн ажил мэргэжлийн дунд зэргийн боловсролын сургуулиудын элсүүлэх нийт сурагчийн тоо 350 мянгад хүрч, дөрвөн жилд нийт нэг сая 200 мянга гаруй сурагч бэлтгэх болно. Үүний зэрэгцээ ажлын ур чадварын богино хугацааны бэлтгэл дамжааны цар хүрээг мөн өргөтгөж, жил тутамд 200 мянган хүн бэлтгэж, дөрвөн жилд нийт 800 мянга гаруй хүн бэлтгэх юм байна.

      Тус муж нь мөн "Хүн бүхнийг ажлын ур чадвартай болгох төсөл"-ийн ерөнхий төлөвлөгөөнд хамрагдах ажил мэргэжлийн сургууль, бэлтгэл дамжааны байгууллагын материалаг баазын байгуулалт болон багш бэлтгэх ажлыг голчлон дэмжиж, гол болох сургуулиуд, бэлтгэл дамжааны байгууллагыг нэлээд их цар хэмжээтэй, тоног төхөрөмжийн түвшин нь нэлээд өндөр бааз болгож, ажлын ур чадвартай хүмүүс бэлтгэх хүчин чдалыг нь дээшлүүлэх юм байна. 2010 он гэхэд тус муж нь ажил мэргэжлийн үлгэр жишээ таван дээд сургууль, мужийн шатны үлгэр жишээ 300 мэргэжил байгуулж, гол болох мэргэжлийн салбарт тоног төхөөрөмж нь нэлээд тэргүүний бэлтгэл дамжааны 100 бааз байгуулах юм байна.