• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-16 14:33:49    
Хятад, Америк эдийн засгийн стратегийн 2-р яриа хэлэлцээ хийнэ [Radio]

Хятадын Олон Улсын Радио

       Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн хоёр дахь яриа хэлэлцээ энэ сарын 22-23-ны өдөр Америкийн нийслэл Вашингтонд болно, Хятад улсын дарга Хү Жиньтаогийн тусгай төлөөлөгч, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ү И төлөөлөгчид дагуулан энэ яриа хэлэлцээнд оролцох болно гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 15-ны өдөр Бээжинд мэдэгдэв.

       Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн хоёр дахь яриа хэлэлцээг энэ сарын 22-23-ны өдрүүдэд Вашингтон хийхээр Хятад, Америк хоёр тал зөвшилцөн тогтлоо. Хятадын Ерөнхий сайдын орлогч Ү И болон Америкийн Сангийн сайд Хенри Паулсон хоёр орны төрийн тэргүүний тусгай төлөөлөгчийн хувиар энэ яриа хэлэлцээг хамтаар даргалж, хоёр орны засгийн газрын холбогдох салбарын сайд нар болон өндөр албаны хүмүүс ч энэ яриа хэлэлцээнд оролцох болно. Хятадын тал энэ яриа хэлэлцээгээр дамжин Америкийн талтай олон салбар дахь харилцан сонирхож байгаа асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, нийтлэг ойлголтоо цаашид өргөтгөж, Америкийн талтай олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөтгөж, Хятад, Америкийн эдийн засаг худалдааны харилцаа болон Хятад, Америкийн стратегийн хамтын ажиллагааны харилцааг урагш хөгжүүлэхийг хүсч байна гэж тэрээр хэллээ.

      Хятад, Америк хоёр орны төрийн тэргүүний Хятад, Америкийн стратегийн эдийн засгийн яриа хэлэлцээний механизм тогтоох тухай чухал нийтлэг ойлголтын дагуу Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн анхдугаар яриа хэлэлцээ өнгөрсөн оны 12-р сард Бээжинд амжилттай болсон юм. Хятадын Ерөнхий сайдын орлогч Ү И болон Америкийн Сангийн сайд Хенри Паулсон хоёр орны төрийн тэргүүний тусгай төлөөлөгчийн хувиар тэр яриа уулзалтыг даргалсан юм. Яриа хэлэлцээгээр дамжин хоёр тал ойлголцлоо гүнзгийрүүлж, итгэлцлээ нэмэгдүүлсэн байна. Энэ нь Хятад, Америкийн эдийн засаг худалдааны харилцаа тэрчлэн Хятад, Америкийн бүх талын харилцаанд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн юм.

      Холбогдох тохиролцооны дагуу яриа хэлэлцээ нь жилд хоёр удаа тус тус хоёр орны нийслэлд болох юм. Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Америкийг судлах хүрээлэнгийн Эдийн засгийн тасгийн орлогч дарга Ван Рүнжүний үзэж байгаагаар, энэ удаагийн эдийн засгийн стратегийн яриа хэлэлцээ нь түрүүчийнхтэйгээ адилхан Хятад, Америкийн эдийн засаг худалдааны харилцаа эрүүлээр хөгжиж байгаа нөхцөлд болж байгаа юм гэжээ. Тэр хэлэхдээ,

      Хятад, Америкийн эдийн засаг худалдааны харилцаа түргэн хөгжиж, тасралтгүй өргөжин гүнзгийрч байна. Хятадын түргэн хөгжлийн олон улсын үр нөлөө, дэлхийн эдийн засгийн тогтолцоон дахь үр нөлөө тасралтгүй өргөжиж байгаа юм гэжээ.

       Энэ удаагийн яриа хэлэлцээ нь үйлчилгээний ажил төрөл, хөрөнгө оруулалт хийгээд ил тод байдал, эрчим хүч хийгээд байгаль орчин, тэнцвэртэй өсөлт, шинийг үүдэх зэрэг асуудлыг хөндөж ярилцах юм байна. Ван Рүнжүний үзэж байгаагаар, эдгээр асуудал нь хоёр орны эдийн засгийн хөгжлийн хувьд зангилаа болж байгаа юм. Эдийн засгийн стратегийн яриа хэлэлцээ бол өнөөгийн Хятад, Америкийн хоёр талын эдийн засгийн зөвшилцөөний механизмийн хамгийн өндөр зэрэглэлтэй яриа хэлэлцээ юм. Энэ нь хоёр талын ойлголцох чухал зам суваг болж байгаа юм. Яриа хэлэлцээ хийх нь хоёр орны эдийн засаг худалдааны асуудлыг зохицуулахад тустай бөгөөд дэлхийн эдийн засагт ч тустай юм гэжээ. \Баатар орчуулж, Цэцэн хянав\