Өвөр Монголын Өөртөө Засах Районы Засгийн газар болон Монгол улсын Үйлдвэр, Худалдааны Танхим 2007 оны 6-р сарын 7-ноос 11-ний өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо "2007 Улаанбаатар: Хятадын барааны үзэсгэлэн—хөрөнгө оруулалтын зөвшилцөл" арга хэмжээ зохион явуулах гэж байна. Өвөр Монголын Өөртөө Засах Районы умард тийшээ нээлттэй гүүр холбоосын үүргийг бадруулж, Монгол улстай эдийн засаг, худалдааны харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэхийн тулд, Олон Улсын Худалдаанд Тус Дөхөм Үзүүлэх Хятадын Нийгэмлэг болон Өвөр Монголын Өөртөө Засах Районы Салбар Нийгэмлэгийн хамтран зохион явуулах уг үзэсгэлэнд дэлгэн үзүүлэх гол гол бараануудад төмөрлөг эдлэл, гэр ахуйн цахилгаан бараа, хувцас, барилгын материал, авто машин, хүсний төрлийн бүтээгдэхүүн, соёлын хэрэгсэл зэрэг багтах болно. Уг үзэсгэлэнгийн үеэр бас Хятад Монгол хоёр орны аж ахуйн нэгжийнхэн хөрөнгө оруулалт болон хамтын ажиллагааны асуудлаар зөвшилцөл хийнэ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, уг үзэсгэлэнд олон улсын стандартын шаардлага хангасан 25 үзмэр ажиллуулахаар төлөвлөж байгаа юм байна. Өнөө, Эрээн хотын Худалдаанд Тус Дөхөм Үзүүлэх Салбар Нийгэмлэг нь дотоодын холбогдох аж ахуйн нэгжүүдтэй идэвхтэй харилцаж, үзэсгэлэнд оролцох бараа бүтээгдэхүүн бүртгэх ажил болон үзэсгэлэнгээс өмнөх бэлтгэл ажлаа эрчтэй хийж байна. \О.Дарамбазар орчуулав.\
|