Хятадын зүүн хойдын Гирин мужийн Жиү тай хотод Шинь Ли гэдэг солонгос үндэстний тосгон байдаг. Манай сурвалжлагч саяхан уг тосгонд томилолтоор хүрсэн юм. Авто зам тосгонд нэвтэрч, замын хоёр хажуугаар уд мод хөхрөн ногоорч түүний дээр хөвөн цагаан үүлс нүүнэ. Өргөн саравчтай улаан тоосгон солонгос онцлогтой байшингууд цагаан хэрэмтэй нь өнгө ялгаран харагдана.
Тосгоны иргэдтэй уулзан ярилцвал өнөөгийн баян чилээлэг амьдралдаа хүн бүхэн сэтгэл ханамжтай байна. Өнөө Шинь Ли тосгон 489 өрх айлтай, 1800 гаруй хүн амтай, 20-р зууны 70-аад оноос хойш олон хүн хэлний давуу тал болон төрөл төрөгсөд нь гадаадад байгаа нөхцлийг ашиглан гадаадад ажил хийхээр гарчээ.
Шинь Ли тосгон баян чилээлэг болсон тухай тосгоны дарга Пяо Дэшэн танилцуулж хэлэхдээ, өөрчлөлт хийж нээлттэй болгох бодлого хэрэгжүүлсний эхний үеэс манай тосгоны хүмүүс Өмнөд Солонгост очиж олон төрлийн ажил төрөл эрхэлсэн. 1997 оноос хойш гадна газар ажил хийхээр явагсад 70 гаруй хувьд хүрэхийн хирээр гаднаас ар гэртээ илгээх гуйвуулга өдөр ирэх тутам нэмэгдэх болсон байна. Тосгондоо хоцорсон хүмүүс нийтийн оюун ухаан хүчин чадалд түшиглэн тариалан , тэжээн үржүүлэх ажил төрөл эрхэлж амьдарал нь өдрөөс өдөрт чинээлэг болсон байна гэжээ.
Чилээлэгжсэн иргэдийн амьдрал орон сууцны нөхцөл байдал жил ирэх тутам сайжирчээ. Сурвалжлагч иргэн Жинь Фэнзүэгийнд зочлов. Түүний орон сууцны байшин нь хэдийгээр солонгос үндэстний уламжлалт онцлогтой боловч гэрийн тавилга нь орчин үеийн байлаа. Тэрээр сурвалжлагчид орон сууцныхаа байдал бүтцийг танилцууллаа.
Энэ байшин 130 гаруй хавтгай дөрвөлжин метр талбайтай, уурын тогоогоор шалаар халаалт өгдөгөөс ханж, гал тогооны өрөө, бие угаах газар зэрэг бүх өрөө бүр дулаахан байдаг. Уурын тогооны өрөө бусад өрөөгөөс тусгаар байдаг тул уур утаа гарахгүй, орчин ахуй цэвэр сайхан байдаг гэжээ.
Шинь Ли тосгонд аль хэдий нь телевизор, мотоцикл, утас түгээмэлжсэн юм. Сүүлийн жилээс айл өрх болгонд компьютер нэмэгдсэн байна. Тосгоны иргэн Жао Юүньлүн Ляо Нин их сургуульд хувийн зардлаар хоёр жил компьютерын мэргэжил сурсан тул өнөө тосгоны хэн нэг нь компьютер худалдан авах бүр мэргэжилтнээр уригдаж байдаг.
Тэрээр хэлэхдээ, 1997 оноос иргэдийн компьютер худалдан авахад нь тусалсан, өнөө айл өрх болгон сүлжээ ашиглах болсон гэжээ.
Өнөө материаллаг нөхцөл байдал сайжрахыг дагалдан Шинь Ли тосгоны соёлын амьдрал хөгжөөнтэй болсон байна. Сурвалжлагч энд тосгоны өндөр настайчуудын нийгэмлэгээс зохион байгуулсан бүжгийн тоглолтыг сонирхлоо. Эрэгтэйчүүд цагаан торгон цамцан дээрээ хатгамалтай хар ууж өмсч, өмнөө тишүү зүүсэн жижиг улаан хэнгэргийг айзамтай сайхан дэлдэнэ. Өнгийн үндэстний сайхан өмсгөлтэй эмэгтэйчүүд гартаа гоё дэвүүр барьж хөгжмийн айзам цохилгыг даган нахилзан бүжиглэнэ.
Шинь Ли тосгоны өндөр настайчүүдын нийгэмлэг 20 гаруй жилийн өмнө байгуулагдаж өнөө 200 гаруй гишүүнтэй болжээ. Тосгоны дийлэнх залуус гадаад орон, гадна газар ажил хийхээр явж, ар гэртээ хоцорсон өндөр настайчуудын амьдралыг хэрхэн төвхнүүлэх нь тосгоны удирдах боловсон хүчний санаж сэтгэх асуудал болсноор өндөр настайчуудын нийгэмлэг байгуулж, бүжиг бүжиглэх , бөмбөг тоглох зэрэг төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах болсон юм гэж уг нийгэмлэгийн дарга Инь Гуанхао танилцууллаа.
Нийгэмлэнгийн ханын самбар дээрээс сурвалжлагч 2007 онд явуулах төлөвлөгөөг харлаа. Нэг жилийн 12 сард сар бүр шатар, хөзрийн уралдаан, дуу бүжиг, зургийн зэрэг олон уралдаан тэмцээн явуулдаг юм байна.
Шинь Ли тосгоны ажил үйлдвэрлэл өрнөн хөгжиж , иргэд баяр баясгалантай сэтгэл тэнүүн амьдарч байна. Иргэдийн хамгийн сайшаан дэмждэг нь ардчилсан удирдах дүрэм болно. Ардчилсан удирдах дүрэм гэдэг нь улс төрийн үйл ажиллагаа өөрөөр хэлбэл сонгууль ил тод байдалд болно, ард түмний ашиг тустай холбоотой томоохон үйл явдал жишээлбэл орон сууцны газар зөвшөөрөх, засаг захиргааны оролго зарлагыг ил тод байлгах зэрэг болно. Иргэд тосгондоо болсон том жижиг үйл явдлыг бүхнийг үзэж харж мэдэж ойлгож байдаг./Урангоо орчуулж бэлтгэв/
|