• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-16 17:31:35    
Үзмийн дарсны ид шид

CRI

      Улаан үзмийн дарсанд исэлдэхээс сэргийлэх бодис элбэг байдаг. Энэ нь голдуу судсыг тэлэн, судасны ханын харимхай чанарыг хэвээр байлгах үүрэг гүйцэтгэдэг. Бас хялгасан судасны тэлэлтийг нэмэгдүүлж, артерын судасны хатуурлаас болсон зүрхний өвчинд нэрвэгдэхээс үр ашигтай сэргийлдэг. Өдөр бүр 250мл улаан үзмийн дарс уух нь цусны бүлэгнэлийн судасны шигдээс болохоос сэргийлдэг. Үзмийн дарсанд элбэг байдаг фенолын төрлийн холимог бодисууд нь судасны исэлдэх нөлөөг багасгаж, цусны эргэлтийг сайжруулан, судсыг зөөлрүүлэн, цусны даралтыг намдааж, зүрх судасны системыг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг байна. Үзмийн дарс нь бас цусны холестеринг зохицуулж, HDL нэмэгдэхээс сэргийлж, LDL элэг руу орох, артерийн судас хатуурахаас сэргийлж, зүрхийг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг байна.

      Шинжлэх ухаан эрдэм шинжилгээний дүнгээс үзвэл, үзмийн архи, ялангуяа улаан үзмийн архи нь зүрхний өвчинд нэрвэгдэх эрсдэлийг бууруулж, өмөн үүгээс сэргийлэх үйлдэлтэй, үзмийн архийг зохих хэмжээгээр уух нь бас их тархинд зохих хэмжээний хиймийн бодис бий болохыг ахиулж, цээжлэх чадварыг дээшлүүлж, өтгөсийн дүйнгэ өвчинд нэрвэгдэхээс үр ашигтай сэргийлдэг байна. Үзмийн архинд агуулагдаж байгаа инсулины шүүрлийг ахиулдаг амин дэм В6 нь инсулинг маш идэвхтэй болгодог байна. Өдөр бүр 2 жүнз үзмийн архи уух нь ясны эрүүл мэндэд тун ашигтай байдаг. Үзмийн архинд агуулагдаж байгаа фенол нь бас хүний арьсны бодисын солилцоог сайжруулж, арьс харлуулдаг хар эсийн бий болохыг хориглож, арьсны толбыг арилгаж, арьсыг өнгөлөг цагаан болгох үүрэг гүйцэтгэдэг юм байна.

1 2 3