• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-16 19:24:44    
Кино кино кино

CRI

      Кино үзэх дургүй хүн бараг байдаггүй байхаа. Зарим хүн инээдмийн киног сонгож байхад нөгөө нэг нь уянгын драм, бас нэг нь зодоон, эсвэл бүр баатарлаг үйл явдлын тухай үзэх дуртай байх жишээтэй. Хятадын кино урлаг түүхэн хөгжлийнхөө 100 жилийн ойг 2 жилийн өмнө буюу 2005 онд тэмдэглэсэн билээ. Өнөөдөр энэ салбар 6 дахь үеийнхний гар дээр хөгжлийнхээ шинэ гарааг эхлүүлээд байна гэж кино судлаачид үзэж байна.

     "70-аад оны үед хятадын нийгэм эдийн засагт гарсан их өөрчлөлт, нээлттэй бодлого кино урлагийн амьдралд ч хүчтэй нөлөөлж барууны хэв маяг, техник технолог гүнзгий нэвтэрч эхэлсэн билээ. Харин одоо 3 дахь том өөрчлөлтийнхөө өмнө тулаад байна" гэж "Тяньи" продакшны захирал У И манай радиогийн сурвалжлагчид ярьжээ.

     Тав дахь үеийн уран бүтээлчид Жан Имоу, Чэнь Кайгэ, Фэн Сяоган нарын араас 6 дахь үеийн уран бүтээлчид болох Stanley Kwan, Hark Tsui, Wong Kar-wai, Ann Hui нар шилдэг бүтээлүүдээрээ уралдаж байна.
Кино урлаг хөгжиж, дэлхийд нэрээ гарган өрсөлдөхийн хирээр түүнд анхаарал хандуулагчдын тоо ч сая саяараа нэмэгдсээр. Томоохон шинэ бүтээлүүд төлөвлөгдөж эхлэхээсээ эхлэн олны анхааралд орж үзэгчдийн хүртээл болтлоо шуугиулдаг болжээ. Саяхан болсон нэгэн хэвлэлийн бага хурал дээр 5 сарын сүүлээр болох Каннын кино наадмын үеэр 6 дахь үеийн ид уран бүтээлчид Stanley Kwan, Hark Tsui, Wong Kar-wai, Ann Hui нар өөрсдийн шинэ онд хийх бүтээлүүдийнхээ талаар нийтэд танилцууллаа.

      Шанхайн өглөөний мэдээ сонины мэдээлснээр J.A.Media групп тэдний шинээр төлөвлөсөн кинонуудыг санхүүжүүлэх юм байна. Нийт дүн нь нилээн хэдэн зуун сая юаны тооцоо гарч байгаа нь мэдээж. Stanley Kwan-ы хийх Брюс Ли-н намтраас сэдэвлэсэн уран сайхны кино гэхэд 100 сая юаны төсөвтэй байгаа.

      Мөн Хонг Конг-н нэрт найруулагч Hark Tsui-н бүтээх "Эмэгтэй хүн тийм муу биш" инээдмийн уран сайхны киноны гол дүрийн төлөө Хятадын 1-р зэрэглэлийн жүжигчид болох Zhou Xun, Zhao Wei, Xu Jinglei нар өрсөлдөж байна. Hark Tsui Солонгосын нэрт кино зохиолч Jae-young Kwak-г багтаа урьж ажиллуулан "Эмэгтэй хүн тийм муу биш" киногоо хятад, солонгос үзэгчдэд зориулсан хоёр хувилбараар хийхээр төлөвлөж байгаа юм.

     "Манай киночдын бүтээсэн түүхэн сэдэвтэй кино дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдэг. Яагаад гэвэл Хятад орон өнө эртний түүх соёлтой ард түмэн. Гэхдээ шинэ цагийн нийгмийн амьдралаас сэдэвлэсэн, орчин үеийн техник технологт суурилсан кинонуудыг түлхүү бүтээх шаардлага бий. Арилжааны кинонууд ч хийх хэрэгтэй. Тэр цагт л манайд кино урлагийн бүхэл систем бүрэлдлээ гэж үзэх үндэстэй" гэж У И захирал дүгнэж байна.

      Гэхдээ сүүлийн жилүүдэд хятадын киночдын бүтээл олон улсын хэмжээний олон том шагналуудыг хүртэж дэлхийн түвшинд хүрснээ чанга дуугаар зарлаад байгаа. Берлиний Алтан баавгай, Америкийн алдарт Оскар, Канн-ы Дал модны алтан мөчир гээд олон том шагналыг энд дурдаж болно. Мөн "Гэртээ хүрэх зам", "Өндөрт өлгөсөн улаан дэнлүү" зэрэг Жан Имоу-н кинонууд, Ван Куананы "Туяагийн гэрлэлт" болон Оскарын шагналыг хэд хэдэн төрлөөр хүртсэн найруулагч Ань Ли-н "Бөгтөр уул", "Дайрагч бар, нуугдсан луу" кинонуудын нэрийг дурдахад л хангалттай бизээ.