Нутаг дэвсгэр: 111370 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2005 оны байдлаар гурван сая 480 мянга. 22 үндстэн ястантай, нэлээд том нь Кепер, Баса, Дан, Керу, Герей, Манао, Лүама, Гра, Мандинго, Бейр тэрчлэн 19-р зуунд Америкийн өмнөд хэсгээс нүүж ирсэн хар арьстаны хойч үе байдаг. Албаны хэл нь Англи хэл. Нэлээд том үндэстнүүд нь өөр өөрийн үг хэлтэй. Оршин суугчдын 40 хувь нь Хиристосын шашин, 40 хувь нь балар эртний шашин, 20 хувь нь Лалын шашин шүтдэг.
Нийслэл: Монрови, нэг сая 300 мянган хүн амтай.
Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч хатагтай Еллен Жохнсон – Сирлеат, 2006 оны 1-р сарын 16-ны өдөр тушаалд оров.
Чухал баяр дурасгалын өдөр: Тусгар тогтнолын өдөр -- 7-р сарын 26-ны өдөр.
Ерөнхий байдал: Африкийн баруун хэсэгт оршидог. Хойт зүгтээ Гвинейтэй, баруун хойш Сьерра Леонтой, зүүн тийш Коте Дивойртой тус тус хил нийлэж, баруун өмнөш Атлантын далай хүрч байна. Нийт 537 км урт тэнгисийн эргийн шугамтай. Халуун бүсийн улиралын салхины цаг агаартай, 5 – 11-р сар хүртэл борооны улирал, 12-р сараас дараа жилийн 4-р сар хүртэл хуурай улирал, жилийн дундаж агаарын хэм 25 хэм.
9 – 10-р зууны үеэд Схарагийн элсэн цөлийн ойролцоох Африкийн төв, баруун хэсгийн хэсэг оршин суугчид Либерид нүүж ирэв. 1821 онд Америкийн хар арьстан энд нүүдэлчдийн район байгуулж, 1838 онд Либерийн холбоог байгуулав. 1847 оны 7-р сарын 26-ны өдөр тусгар тогтнолоо мэдэгдэж, Бүгд Найрамдах Либери Улсыг байгуулав. \М.Цэцэн бэлэтгэв\
|