Хятадын маш олон төрийн тэсийн эдийн засаг техникийн нээлтэй бүсийн дотор Чин Хуан даогийн эдийн засаг техникийн нээлтэй бүс нь хүмүүсийн анхаарлийг их татадаг гүй ч гэсэн тус бүсийн цар хэмжээ, хөрөнгө оруулалтын чанар, төвшин тэрчлэн түүний хүрээлэн байгаа орчин зэрэг нь бүр өөрийн гэсэн онцлогтай юм.
Чин Хуан даогийн эдийн засгийн нээлтэй бүсд орход юуны өмнө өргөн уудам зам, зөлгө, жигдрэн жагссан конторын байшин, үйлдвэрийн барилга зэрэг нь нүдний өмнө тодордог юм. Танилцуулсныг үзвэл, Чин Хуан даогийн эдийн засаг техникийн нээлтэй бүсд Хятадын дотоодын нэрт аж ахуйн нэгж байхаар барахгүй Америк, Япон, Сингапур зэрэг улс орон болон бүс нутгийн маш олон үндэстэн дамнасан компаниуд байгаа юм байна. Тус нээлттэй бүс нь хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татаж чадаж байгаагийн шалтгаан бол өөрийн гэсэн онцлогтай газар зүйн давуулаг байршил, хөрөнгө оруулалтын сайн сайхан орчин ахуйгаас болсон юм.
1 2 3
|