Сайн байна уу, эрхэм хүндэт сүлжээ ашиглагчид аа? Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний редакцийн "Бямба гаргийн хөгжмийн нэвтрүүлэг" та бүхнийхээ мэндийг айлтган золгож байна. За ингээд өнөөдрийн сүлжээний нэвтрүүлгээр та бүхэндээ Хятдын алдарт дуучин, жүжигчин Лиү Рүө-ингийн талаар танилцуулахаар бэлдээд байна. Ингээд бид түүний "我的失败与伟大 " цомгийнх нь дуучин Хуан Лишинтэй хамтарч дуулсан "分开旅行" боюу "тусдаа аялал хэмээх" нэгэн сайхан дуугаар нь өнөөдрийн нэвтрүүлэгээ эхэлье.
Дуучин, жүжигчин Лиү Рүө-ин нь1970 оны 6-р сарын 1-ний өдөр Хятадын Тайванд нэгэн сурвалжит хөрөнгөтэй айлын охин болон мэндэлсэн. Ren'e Liu гэдэг нь түүний Англи нэр юм. Тэрээр 160 CM өндөтэй, 46 KG жинтэй. Хүний сэтгэл татам сайхан инээмсэглэлтэй, хувь хүний зан төлөвийн тухайд даруухан шударга зантай, өөрийн хүч чадал хөдөлмөрийн үр дүнд амжилтанд хүрч, өөрийн гэсэн ертөнцөө бий болгоно гэж бодож явдаг бүсгүй юм байна.
Лиү Рүө-ин нь 10 жилийн сургуулиа төгссөний дараа, Америк улс руу явж сонгодог хөгжмийн сургуульд суралцаж, хөгжмийн талаар нилээд мэдлэгтэй болж дуу хөгжим сонирхох болсон байна. Нутагтаа буцаж ирсний дараа 1991 онд түүнийг нэгэн найз нь Чэнь Шэн хэмээх нэгэн Порфесор залуутай танилцуулсан ба тэрээр түүний хөгжмийн компанид ажиллаж эхлэжээ.Түүнийг дуу хөгжмийн замыг сонгоход нь аав ээж нь тааламжтай хандаагүй бөгөөд хүлээн зөвшөөрч чадаагүй учраас тэрээр бие даан амьдрах болсон юм байна. Гэсэн ч тэрээр энэ бүгдийг тоолгүй хүсэл мөрөөдөлөө биелүүлэхээр эрс шийдсэн юм байна. Одоо та бүхэндээ түүний 2004 онд гаргасан "收获 " боюу "Ололт амжилт" цомгийнх нь "后来" буюу "Дараа нь" хэмээх сайхан дууг нь хүргье.
Дуучин Лиү Рүө-ин-г Хятадын эх газар даяар үзэгч сонсогчид сайн жүжигчин, сайн дуучин гэдгээр нь мэднэ. Тэрээр нийтдээ 10 гаруй ширхэг хөгжмийн цомог гаргасан ба цуврал болон бүрэн хэмжээний 30 гаруй кинонд гол болон туслах дүрийг бүтээсэн юм байна.Түүний гаргасан цомгууд нь борлуулалтын хэмжээгээрээ дээгүүр байранд ордог, кинонууд нь мөн үзэгчидээс өндөр үнэлгээ авдаг байгаа. Одоо та бүхэнд үргэлжлээд түүний 2004 онд гаргасан "听说 " боюу "Сонсохлоор" цомгийнх нь "知道不知道" буюу "мэдэж байна уу үгүй юу" хэмээх сайхан дууг нь хүргье. Энэхүү дуу бол Лиү Рүө-ингийн 2004 онд та бүхний сайн мэддэг Хятдын алдарт жүжигчин Лиү Дэхуатай хамтран тоглосон "天下无贼" буюу "тэнгэрийн дор дээрэм үгүй" хэмээх киноных нь дуу байгаа. Лиү Рүө-ин нь энэхүү кинонд бүтээсэн дүрээрээ Хонгконгийн кино урлагийн их наадмаас шилдэг эмэгтэй жүжигчин гэсэн нэр хүндтэй шагналыг хүртсэн байна. Энэ нь түүний хүртсэн 173 дахь шагнал байсан бөгөөд хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлчээр шалгарсан юм байна.
|