• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-21 17:25:11    
Эмэгтэйчүүдийн хийхэд дөхөм биеийн тамирын дасгалууд

Хятадын Олон Улсын Радио

      Гоо сайхан байх дуртай хүүхнүүдийн эрүүл чийрэг бие бялдартай мөртөө гоо тансаг явахад зориулан бие бялдарын судалгааг олон жил хийсэн нийгэм биеийн тамирын улсын хэмжээний заан сургагч Зао Жи шинь эмэгтэйчүүдийн хийхэд дөхөм 8 зүйлт биеийн тамирын дасгалыг та бүхэндээ танилцуулж байна.

      1. Бүдүүн модны дэргэдээс тэнгэрийг бараалах:

      Хоёр хөлөө бүдүүн модонд тулгаж, хоёр өвдгөө завсаргүй нийлүүлэн жийх маягаар тэгш сайхан зогсож, хөлийн 10 хуруугаа чанга хумин байж, өсгийгөө өргөн өндөр тэнгэрийг алгуур аажмаар бараалан бараалан зогсоно, энэ хөдөлгөөн хэдийгээр маш дөхөмхөн боловч үнэндээ бүх биеийн булчин махыг зангируулдаг хамгийн сайн дасгал юм.

      2. Хоёр гараа хурайлдуулах:

      Хоёр гараа мөртэйгээ зэрэгцүүлэн тэгш өргөөд арван хурууныхаа үзүүрийг сарвайлгана, ингээд хоёр гараа зөв буруу хоёр чиглэл руу тус тус 20 удаа хурайлдуулна, энэ хөдөлгөөн нь дал мөрний булчинг сайжруулахад тустай.

      3. Хурууны дасгал:

      Гарийн 10 хуруугаа наанадаж 5 минут хүчтэй сарвайлгаж, гар хурууны булчин шархиран өвдөх үеэр сая зогсоно. Энэ мэтээр олон дахин хийвэл сайн.

      4. Үе мөчний хөдөлгөөн:

      Жирийн байдалд хурууны үе амархан томорч хэлбэр нь өөрчлөгдөж, шархиран өвдөх байдал ч байнга тохиолддог. Иймээс үе мөчний хөдөлгөөн хийх нь тун чухал юм. Энэ хөдөлгөөнийг хийх тун дөхөм, зөвхөн 10 хуруугаа олон удаа базалж тавиад байвал болно, харин хүчтэй дарах юм уу хайш яйш хандаж болохгүй.

      5. Цээжний булчингийн дасгал хийх:

      Хоёр алгаа хүчтэй хавсраад, гараа урагш сунгана, сунгасан гараа бага татасхийгээд тохойн үеэ дал мөрний үетэй тэгшхэн байрлалтай болгоно. Хоёр алгаа дэлгэж, гараа сунгаж, мөрнөөсөө дээш юм өргөж байгаагийн адил дүр үзүүлнэ. Хоёр гараа солбицуулан байж, хоёр мөр болон дал мөрөө зөөлөн зөөлөн алгадана.

      6. Нурууны хөдөлгөөн хийх:

      Хоёр хөлийнхөө дунд тохой хиртэй зай үлдээж, хоёр гараараа том бөмбөг тэвэрч байгаа маяг гарган тэнгэрийг харан зогсоод нуруугаа тал бүрээр хөдөлгөх хөдөлгөөн хийнэ. Энэ хөдөлгөөн нь биеийн чилээг тайлж, бүх биед цогц дасгал бэлтгэл болдог.

      7. Оцойж суух:

      Хоёр гараараа ташаан толгойгоо тулаад 10 см оцойн сууж, өвдөгний үеийг нугарсан хэвээр нь байлгаж, 10 минут оцойж байхыг хатуу баримтална.

      8. Өлмийдөх:

      Өсгийгөө өргөөд гол тулах цэгээ өлмий дээрээ төвлөрүүлнэ, ингээд өлмийдөө тулгуурлан дээш доош 100-200 удаа хөдөлгөөн хийнэ.\Л.Буянтогтох орчуулав\