Египетэд албан ёсны найрсаг айлчлал хийж байгаа БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө орон нутгийн цагаар 21-ний өдөр Каирт болсон Хятад Африкийн аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны хуралд оролцож, "Хятад Африкийн хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээе" гэсэн сэдвээр дэлгэрэнгүй үг хэлсэн байна. Аж ахуйн нэгжүүдийн хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг Хятад Африкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болгох ёстой гэж тэр хэлсэн байна.
2006 оны 11-р сард Африкийн 48 орны удирдагчид Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний уулзалтанд оролцож, 3 жилийн хугацаанд Хятадын Засгийн газар нь Африк дахь ажил хэрэгч хамтын ажиллагааны бодлого арга хэмжээ эрчимжүүлэх болно гэж Хятад улсын Дарга Хү Жиньтао мэдэгдсэн юм.
Ү Бангүө мөн өдөр Хятад Африкийн аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны хурал дээр үг хэлэхдээ, Африктай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар Хятад улсын холбогдох бодлого арга хэмжээ хэрэгжүүлсэн байдлын тухай танилцуулсан байна.
Тэрээр хэлэхдээ, өнөө, Хятад улс нь Африкийн 17 оронтой тусламжийн хэлэлцээр байгуулж, 6 оронтой хөнгөлөлттэй зээлийн зарчмын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Үүнээс гадна, Африкийн 14 орныг өр ширээ төлөхөөс нь чөлөөлөх протоколд гарын үсэг зурж, бусад 19 орны 81 зүйлийн өр ширээ төлөхөөс нь чөлөөлөх тухай бичиг баримтыг энэ онд багтаан бүрдүүлэх болно. Хятадтай дипломат харилцаа тогтоосон Африкийн хөгжлөөр хамгийн таруухан улс орнуудын Хятадад экспортлох барааны татварыг тэглэсэн барааны төрлийг 190-ээс 440 хүртэл нэмэгдүүлсэн байна гэжээ.
Хятад Африкийн эдийн засгийн харилцан нөхвөрлөх чанар нь маш их, харилцан өргөн их зах зээл болж байгаа юм. Хамтын ажиллагааны үндэс суурьтай байдгаар барахгүй, Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт зэрэг механизм нь баталгаа хангаж байна гэж Ү Бангүө хэлээд, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг Хятад Африкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болгох ёстой гэж онцолсон байна.
Тэрээр хэлэхдээ, аж ахуйн нэгж нь зэх зээлийн гол цогц болон хөрөнгө оруулалтын гол цогц байж, мөн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны гол цогц болж байна. Аж ахуйн нэгжийн нааштай оролцоотойгоор Хятад Африкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа нь өргөнөөр хийгдэж, нэн их амьжиргааны хүчинтэй болж чадна. Эрх тэгш, харилцан ашигтай, хамтран ажиллаж амжилтанд хүрэх зарчмын дагуу, Хятад Африкийн чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг бүх талаар хэрэгжүүлж, Хятад Африкийн хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээхийг Хятад Африкийн аж ахуйн нэгжүүдэд хүсч байна гэжээ.
Африкийн аж үйлдвэр, худалдааны холбооны дарга Масру уг хурал дээр хэлэхдээ, Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын чухал ач холбогдлыг нааштай үнэлсэн байна. Дарга Ү Бангүө Египетэд айлчлан, Хятад Африкийн аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны хуралд оролцож дэлгэрэнгүй үг хэлсэн нь Хятад Африкийн стратегийн түншлэлийн шинэ хэлбэрийн харилцааг ахиулах тухай Хятадын талын үнэнч санаа, шуурхай зоригийг дахин харуулсан байна гэж Масру үзэж байна.
Тэрээр хэлэхдээ, өнөөдөр бид энд хуран цугларч байгаа нь Хятад Африкийн стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд тус дөхөм үзүүлж, хоёр талын худалдааны нэмэгдлийг ахиулах зорилготой юм. Африкийн эдийн засгийн хөгжилд тус дөхөм үзүүлэх тухай Хятадын санаачлагыг хэрэгжүүлэх явцад, Хятад Африкийн олон салбар дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаар, нэн их хөгжил цэцэглэл, баян тансаг үр бүтээлд хүрэхийг би гүнээ итгэж байна гэжээ.
Хятад Африкийн аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны хурал нь Ү Бангүө Египетэд айлчлах хугацаан дахь чухал ажиллагааны нэг юм. Дарга Ү Бангүөгийн Египетэд хийсэн энэ айлчлал нь Хятад Египетийн Парламентын хоорондын хамтын ажиллагааг маш их ахиулсан байна, Хятад Египет хоёр орон улс төр, эдийн засаг, парламентын салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлэн эрчимжүүлэхийг хүсч байна гэж урилгын дагуу хуралд оролцсон Египетийн Ардын хурлын дарга Сорор онцолсон байна. \Урьхан орчуулж, О.Дарамбазар хянав.\
|