• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-22 14:47:58    
Гансү мужийн хотын амьригааны доод баталгааг 10 хувиар нэмэгдүүлжээ

CRI

       Энэ жил Гансү мужийн хотын амьригааны доод баталгааг 10 хувиар нэмэгдүүлэх болно.

      Энэ бол Сансү мужийнхэн нь 2005 оноос хойш хотын оршин суугачдын амьжиргааны доод баталгааны баримжааг гуравдахь удаагаа нэмэгдүүлж байна. 2004 онд Гансү мужийн хотын оршин суугачдын амьжиргааны баримжааг хүн нэгбүр сард 128 юань байснаас нь 2006 онд 153 юаньд хүртэл нэмэгдүүлжээ. Гэвч энэ нь Хятадын дундач түвшнээс бас л доогуур байгаа. Энэ жил Гансү мужийнхэн нь хотын амьжиргааны доод баталгааны мөнгийг 168 юаньд хүртэл нэмэгдүүлэх болно.

      Гансү муж нь Хятадын хамгийн ядуу мужийн нэг. 2006 онд гансү мужид хотын оршин суугачдын амьжиргааны доод баталгаанд 682 мянган хүн хамрагдсан байна. Амьжиргааны доод баталгааны мөнгийг нэмэгдүүлнээс хойш 2007 онд амьжиргааны доод баталгаанд хамрагдах хүний тоо 710 мянгад хүрнэ. Жилд 800 сая юань шаардагдах болно.

      Өнөө Гансү мужийн хотын оршин суугачдын амьжиргааны доод баталгааны баримжааг районы дагуу 5 баримжаа хувиав. Хамгийн өндөр нь Ланжөү хот,230 юань. Хамгийн доод нь Чиншүй шянь зэрэг 50 ядуу шянь, 138 юань болно. Бүх мужийн амьжиргааны доод баталгааны мөнгийг нэмэгдүүлэх ажил 3-р сарын сүүлчээр дуусах юм байна.